A

A

A

Бүлэг: 1979

Хавсралт 2

 

 

ЗӨВШӨӨРЛИЙН ӨРГӨДӨЛД ХАВСАРГАХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

 

Баримт бичгийн төрөл

Хуудасны тоо

1

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, эсхүл систем ажиллуулах тухай компани үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, шийдвэр (Нэг үүсгэн байгуулагчтай бол тухайн этгээдийн шийдвэр)

 

2

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан хуулбар)

 

3

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээ

 

4

Хуулийн этгээдийн дүрмийн баталгаажсан хуулбар

 

5

Хувьцаа эзэмшигчдээс хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүслийг нотлох баримт бичиг:

 

      Хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн хурлын тэмдэглэл, харилцагч банкны дансны хуулга;

      Хувьцаа эзэмшигч болох этгээд, тэдгээрийн холбогдох этгээд нь хуулийн этгээд бол үйл ажиллагааны сүүлийн гурван жилээс багагүй хугацааны аудитаар баталгаажуулсан санхүүгийн дэлгэрэнгүй тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан; 

      Иргэн бол сүүлийн гурван жилээс багагүй хугацааны цалин, орлогын тодорхойлолт, харилцагч банкны дансны хуулга, Хувь хүний орлогын албан татварын тайлан; 

      Хувьцаа эзэмшигч болох этгээд, тэдгээрийн холбогдох этгээд нь гааль, татварын өртэй эсэх талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

      Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлоход шаардлагатай гэж Монголбанкнаас үзсэн бусад баримт бичиг.

 

6

Үйл ажиллагаа эрхлэх эхний таван жилийн бизнес төлөвлөгөө (зорилтот зах зээл, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдээс ялгарах онцлог давуу тал, үйл ажиллагаанаас олох орлого/зардлын таамаглал тайлбарын хамт, өөрийн хөрөнгө болон өрийн харьцаа, ирээдүйн таван жилийн мөнгөн урсгалын төсөөлөл)

 

7

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын тогтолцоо бүрдүүлснийг нотлох баримт бичиг, тухайн баримт бичиг нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагатай хэрхэн нийцэж байгаа тухай тайлбар

 

8

Эрсдэлийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн аргачлал, үйл ажиллагаа, дотоод хяналт зэргийг зохицуулсан баримт бичиг, байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээлэл

 

9

Гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл:

 

      Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын иргэний үнэмлэхний цахим лавлагаа, ажлын туршлага, боловсролын гэрчилгээ, дипломыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

      Нийт хувьцааны 5 хувь буюу түүнээс дээш тооны хувьцаа эзэмшигчийн иргэний үнэмлэхний цахим лавлагаа;

      Гүйцэтгэх удирдлага, шийдвэр гаргах түвшний ажилтнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авилга, хээл хахууль, эдийн засгийн эсрэг эрүүгийн хариуцлага хүлээгээгүй болохыг нотлох холбогдох байгууллагын тодорхойлолт;

      Гүйцэтгэх удирдлага, шийдвэр гаргах түвшний ажилтнууд нь зээл, батлан даалт, гааль, татвар, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өрийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг нотлох холбогдох байгууллагын тодорхойлолт.

 

Гүйцэтгэх удирдлагын албан тушаалд томилогдох этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол:

 

      Харьяалах улс, оронд зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өртэй эсэх, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болохыг нотлох баримт бичиг; 

      Харьяалах улс оронд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй болохыг нотлох баримт бичиг.

 

10

Хуулийн этгээд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хүртэлх хэлхээ холбоог нотлох баримт бичиг

 

11

Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд системийн оператор, хэрэглэгч, мерчант, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгч, гэрээт төлөөлөгч,  төлбөр тооцооны төлөөлөгчтэй байгуулах гэрээ, эсхүл гэрээний баталгаажсан загвар

 

Систем ажиллуулах хүсэлт гаргагчийн хувьд системийн оролцогч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэгчтэй байгуулах гэрээ, эсхүл гэрээний баталгаажсан загвар

12

Тухайн үйл ажиллагаанд ашиглагдах орон байр, систем, тоног төхөөрөмж, программ хангамжийн мэдээлэл:

 

      Байрших байр, барилгыг худалдаж авсан бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл цахим лавлагаа, түрээсэлж байгаа бол түрээсийн гэрээ;

      Ажлын байр нь хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангасан эсэхийг нотолсон баримт;

      Ашиглаж байгаа программын жагсаалт болон тэдгээрийн танилцуулга;

      Сүлжээ болон программ хангамжийн бүтэц схем (хэрэглэгч болон сервер тал орсон);

      Мэдээлэл технологийн хэлтсийн танилцуулга, ажилтнуудын чиг үүргийн хамт;

      Өгөгдлийн сангийн дэлгэрэнгүй мэдээлэл;

      Дата төв (үндсэн болон нөөц төв)-ийн дэлгэрэнгүй мэдээлэл;

      Системүүдийн хоорондоо харьцаж байгаа хэсгийн интерфейсийн жагсаалт;

      Системийн ачаалал даах чадварын тайлан;

      Тасралтгүй ажиллагааг хангасан байдал;

      Нууцлал, аюулгүй байдал хангасан байдал;

      Системийг худалдсан, программ хангамж нийлүүлэх, мэдээлэл технологийн үйлчилгээ үзүүлэх, түрээслүүлсэн, засвар үйлчилгээ үзүүлэх компанитай байгуулсан гэрээ.

 

13

Дараах үйл ажиллагааг тусгасан баримт бичиг:

 

      Гүйлгээ хийгдэх, гүйлгээ дамжуулах дараалал; 

      Мөнгөн хөрөнгө, мэдээллийн урсгалын схемийг агуулсан үйл ажиллагааны зураглал;

      Төлбөр гүйцэтгэх хугацаа;

      Хэрэглэгчийн мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх эсэх, зээлийн үйлчилгээ үзүүлэх эсэх;

      Улс хоорондын гүйлгээнд оролцох эсэх.

(Гүйлгээний мэдээллийг боловсруулах, хадгалах явцад мэдээллийг задруулах, буруугаар ашиглах, устгах, өөрчлөх, хулгайлах, мэдээлэл алдагдахаас хамгаалсан арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлнэ)

 

14

Тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө (үйл ажиллагаа тасалдахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, буцаж хэвийн ажиллагаанд орох хугацаа, нөөц төвийн талаарх мэдээлэл, ажиллах зарчим)

 

15

Хэрэглэгч, оролцогчийн гомдол, санал, маргааныг хэрхэн шийдэх талаар тусгасан баримт бичиг, дүрэм, журам

 

16

Оператортай туршилт хийж, бусад оролцогч хооронд гүйлгээ дамжуулах боломжтойг нотолсон дүгнэлт

 

17

"Зөвшөөрлийн хураамжийн ерөнхий нөхцөл"-д заасан зөвшөөрлийн материал хүлээн авах хураамжийг төлсөн баримт

 

18

Хараат компани, охин компани, зэргэлдээ компани, толгой компанийн талаарх мэдээлэл

 

19

Систем ажиллуулах этгээдийн хувьд системийн дүрэм

 

20

Карт гаргах, эсхүл хүлээн авах хүсэлт гаргагчийн хувьд олон улсын картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын сүлжээнд гишүүнээр элссэн бол тухайн гишүүнчлэлийн гэрээ, холбогдох бусад баримт бичиг

 

21

Гаргахаар төлөвлөж байгаа карт, эсхүл карт хүлээн авах төхөөрөмж нь олон улсын стандарт, шаардлагын дагуу туршилт хийж баталгаажуулсныг нотлох баримт бичиг буюу туршилт хийсэн байгууллагаас ирүүлсэн тайлан

 

22

Цахим мөнгө гаргах хүсэлт гаргагчийн хувьд цахим мөнгийг бүртгэх нягтлан бодох бүртгэл, цахим мөнгийг мөнгөн хөрөнгөнд харилцан хөрвүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа, гүйлгээний лимитийг хэрхэн хангаж байгааг тусгасан дүрэм, журам

 

23

Цахим мөнгө гаргах хүсэлт гаргагч нь баталгааны данс нээснийг нотлох баримт бичиг буюу банкны дансны тодорхойлолт

 

24

Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл