A

A

A

Бүлэг: 1979

Хавсралт 10

 

 

ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ОРОЛЦОГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ГАЗАР ДЭЭР НЬ ХИЙХ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ

 

 

... оны ... дугаар сарын...-ны өдөр     Улаанбаатар хот

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1.Монголбанкны ТТГ-аас төлбөрийн системийн оператор/оролцогчийн үйл ажиллагаанд газар дээр нь хийх шалгалтыг энэ удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ.

 

1.2.Шалгалтын зорилго нь ................................................................................ (цаашид "оператор/оролцогч" гэх)-ны төлбөрийн системтэй холбоотой үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомж, Монголбанкнаас баталсан журам, заавартай нийцэж байгаа эсэхийг газар дээр нь баримтад үндэслэн шалган тогтоож, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, хариуцлага ногдуулах замаар төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг баталгаажуулахад оршино.

 

1.3.Шалгалтын хэлбэр:

 

-Иж бүрэн;

-Хэсэгчилсэн.

 

1.4.Шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

 

-Ажлын хэсгийн ахлагч;

-Ажлын хэсгийн гишүүд.

 

1.5.Оператор/оролцогч нь шаардлагатай тайлан мэдээ, төлбөр тооцооны баримт, материалыг ажлын хэсэгт шаардсан хугацаанд нь саадгүй гаргаж өгөх, бүртгэлийн болон бусад холбогдох программ хангамжид нэвтрэн шалгалт хийх нөхцөл бололцоогоор бүрэн хангана.

 

1.6.Ажлын хэсгийг ахлагч нь шалгалтыг тогтоосон хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэхэд ажлын хэсгийг зохион байгуулж ажиллахын зэрэгцээ шалгалтын явц, дүнгийн талаар болон шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шалгалтын удирдамжид өөрчлөлт оруулах талаар саналаа Монголбанкны удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлнэ.

 

ХОЁР. ШАЛГАЛТЫН ХАМРАХ ХҮРЭЭ

 

2.1."Төлбөрийн системийн журам"-ын 8 дугаар бүлэгт заасан хамрах хүрээ, чиглэлээр тодорхойлогдоно.

 

ГУРАВ. ШАЛГАЛТЫН ДҮНГ ГАРГАХ

 

3.1.Шалгалтын явцад Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн дагуу ажлын хэсгийн гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж, зөрчил, дутагдлыг залруулах арга хэмжээ авч ажиллана.

 

3.2.Ажлын хэсгийн ахлагч удирдамжийн дагуу шалгалт хийсэн тухай тайлан, материал бэлтгэж, шалгалтын дүгнэлт, авсан арга хэмжээний талаар шалгалт хийж дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор Монголбанкны удирдлагад танилцуулна.

 

3.3.Шалгалтын тайланг удирдлагад танилцуулснаас хойш ажлын ....... өдрийн дотор оператор/оролцогч бүрт тухайн оператор/оролцогчид хамаарах шалгалтын үр дүнгийн талаар мэдэгдэнэ.