A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 15

Мөрөн сум

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 , "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVIII хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалтаас 35.1.22 дахь заалт хүртэл, 35.2 дахь хэсгээс 35.5 дахь хэсэг хүртэл заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээгхавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тэмдэгтийн хураамжийн хэмжээг мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга (Ш.Идэрбаясгалан)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Н.Төмөрхуяг)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит бус XII хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МӨНГӨНХУЯГ