A

A

A

Бүлэг: 1979

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 20 дугаар зүйлийн 20.1.16, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн "Аргачлал батлах тухай" 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XXIII хуралдаанаас ТОГТООХ нь

1.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэгдүгээр хавсралтаар, айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хоёрдугаар хавсралтаар, төвлөрсөн цэгт 1 тонн хогийг түрж булах үнийг гуравдугаар хавсралтаар, энгийн хог хаягдлыг тээвэрлэх тариф, дундаж зайн хэмжээг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Тус тогтоолыг хянуулж бүртгүүлэхээр хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх, батлагдсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Г.Гансэлэм)-д даалгасугай.

3.Тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Багануур тохижилт" аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга (Д.Олзвой)-д, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг дүүргийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Засаг дарга (С.Даваасүрэн)-д тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Т.ОТГОНБОЛД