A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Дүрэм шинэчлэн батлах тухай /Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм/, /ЗХХАЭ №17. 2023.06.12/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 04 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/156

Улаанбаатар хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд энэхүү дүрмийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж батлах, хэрэгжүүлэх, ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох байгууллагын захирал нарт үүрэг болгосугай.

3. Дүрмийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Баттогтох/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Дүрэм батлах тухай" А/454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН