A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 212

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нэрт соён гэгээрүүлэгч Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг 2023 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Соёлын сайд Ч.Номинд, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон гарах зардлыг 2023 оны батлагдсан төсвийнхөө хүрээнд гаргах арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номин, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН