- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/63, А/15
Улаанбаатар хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дугээр зүйлийн 24.2, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт иргэний улсын бүртгэл хөтлөх заавар"-ыг хавсралтаар баталсугай.
2. Зааврын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал (Б.Болд), Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга (С.Мэндсайхан)-д тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад хэргийн сайдын хамтарсан "Журам батлах тухай" 2001 оны 721/36 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
Текст томруулах
A
A
A
