- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭХ БОЛОН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 221
Улаанбаатар хот
ЗАРИМ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ОЙГ ТЭМДЭГЛЭХ БОЛОН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 5.4, 10.18-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны 07 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт 2023 оны 08 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.
2.Хурдан морины 2023 оны бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймгийн Засаг дарга нарт, хамтран зохион байгуулахыг Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.
3.Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны 07 дугаар сарын 06-07, Булган аймгийн баяр наадмыг 2023 оны 07 дугаар сарын 08-09, Дорноговь аймгийн баяр наадмыг 2023 оны 07 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхийг зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
