- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /ЗХХА-ын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны 06 сарын 14-ний өдөр бүртгэсэн/

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/218, А/81
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229/А/232 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 378 дугаар заалтын В хэсгийн "сард 2-оос доошгүй" гэснийг "2 сар тутамд 1 удаа" гэж өөрчилсүгэй.
2.Батлагдсан дүрмийг аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газар (М.Мэндбаяр)-т, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал)-т, Ашигт малтмал, газрын тосны газар (Л.Баярмандал)-т тус тус даалгасугай.
САЙД Ж.ГАНБААТАР САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A
