A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ (Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдгийн загвар)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 11.1.11, 69.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.3, 10.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Сангийн сайд Б.Болорт олгосугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн үнэмлэхийн загварыг 1 дүгээр, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн тэмдэгийн загварыг 2 дугаар, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн актын загварыг 3 дугаар, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн албан шаардлагын загварыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 3, 4 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн "Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Сангийн сайд Ч.Улаанд олгосугай" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР