- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ (улсын байцаагчийн акт, албан шаардлагын загвар)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 66
Улаанбаатар хот
УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 11.1.11, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.3, 10.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 3 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актын загварыг 1 дүгээр, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн албан шаардлагын загварыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 484 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн "…Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн актын загварыг 3 дугаар, Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн албан шаардлагын загварыг 4 дүгээр…" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
