- Нүүр
- Сайдын тушаал
- Журам шинэчлэн батлах тухай хамтарсан тушаал хүчингүй болгох тухай

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар А/61, А/216
Улаанбаатар хот
Журам шинэчлэн батлах тухай хамтарсан тушаал хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Тушаах нь:
1.Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Журам шинэчлэн батлах тухай" 2021 оны 06 дугар сарын 18-ны өдрийн А/97, /231 дүгээр хамтарсан тушаалыг хүчингүй болгосугай.
2. Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж "Журам шинэчлэн батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 06 дугар сарын 18-ны өдрийн А/97, /231 дугаартай хамтарсан тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газар (Ч.Цэвэгдорж)-т даалгасугай.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД
Х.БУЛГАНТУЯА Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
