- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /ЗХХА-ын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны 06 сарын 14-ний өдөр бүртгэсэн, ЗХХА-н эмхэтгэлд 2023.06.22-ны 18 дугаарт нийтлэгдсэн/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/116
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2021 оны 124 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "Тендерийн жишиг баримт бичиг" гэх)-ийн VI бүлгийн гэрээний хавсралт маягт "Урьдчилгаа төлбөрийн баталгаа (Банкны баталгаа)"-ны гарчгийн "(Банкны баталгаа)" гэснийг "(Банк эсхүл даатгагчийн баталгаа)" гэж, тус маягтын "Банкны" гэснийг "Банк эсхүл даатгагчийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Тендерийн жишиг баримт бичигт оруулсан өөрчлөлтийг холбогдох журмын дагуу бүртгүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд нарт даалгасугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
