- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2023 оны 06 сарын 14-ний өдөр ЗХХАБ-д бүртгэсэн, ЗХХАЭмхэтгэлд 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 18 дугаарт нийтлэгдсэн./

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/115
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2021 оны 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам" (цаашид "Журам" гэх)-ын 3 дугаар зүйлийн 3.8 дахь заалтын "цаг тутамд" гэсний дараа "нийслэл, дүүргийн төсвөөс санхүүждэг нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн" гэж нэмсүгэй.
2.Журмын 3 дугаар зүйлийн 3.8.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.8.2.харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар, зөвлөх сонгох бага үнийг аргыг хэрэглэж болох төсөвт өртгийн дээд хязгаараас тус тус дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын хувьд цаг тутамд ТЗ-6 албан тушаалын зэрэглэлийн нэг цагийн цалинтай тэнцэх."
3.Журмын 3.8.1 дэх заалтын "нэгдүгээр шатлалын" гэснийг "албан тушаалын зэрэглэлийн" гэж өөрчилсүгэй.
4.Журмын 3.8.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг холбогдох журмын дагуу бүртгүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд нарт даалгасугай
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
