- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 215
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг 2023 оны 08 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсугай.
2.Олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3.Хурлын бэлтгэл ажлыг ханган өндөр түвшинд зохион байгуулж, хурлын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A