- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖ БОЛОН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЗУУЧЛАГЧ /БРОКЕР/-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №18. 2023.06.22/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 186
Улаанбаатар хот
"УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖ БОЛОН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЗУУЧЛАГЧ /БРОКЕР/-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.14, 6.1.15, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үйл ажиллагаанд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг баталсантай холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний бирж, арилжааны төлбөрийн болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлтийг оруулж, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын 1-д заасан журмын тавдугаар хавсралтад заасан стандартыг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 587
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.14, 6.1.15, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5, 17.2.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлага, түүнд хяналт тавихжурам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа, төлбөр, тооцоо хийх ерөнхий журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 186, 187, 386, 793 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлтийг оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг уул уурхайн бүтээгдэхүүний бирж, арилжааны төлбөр тооцооны болон клирингийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад тус тус үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
