A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Авто замын тухай хуулийн 25.1.6, 30.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-г 1 дүгээр хавсралт, "Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашиглан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолын хавсралтад заасан төлбөрийг Улсын авто замын санд төвлөрүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ