A

A

A

Бүлэг: 1979

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон биржийн арилжааны 

зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, 

түүнд хяналт тавих журам"-ын зургаадугаар хавсралт

 

 

 

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ 

 

 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт 

Хуудасны тоо 

1 

Энэ журмын нэгдүгээр хавсралт дахь өргөдөл 

 

2 

Үндсэн үйл ажиллагаанд ашиглах программын танилцуулга 

 

3 

Биржийн үйл ажиллагаа эрхлэх дотооддоо мөрдөх журмууд 

 

4 

Улсын бүртгэлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр 

 

5 

Эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээдийн энэ журмын гуравдугаар хавсралт дахь тодорхойлолт болон Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичиг 

 

6 

Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт, гарал үүслийн талаарх тодорхойлолт  

 

7 

Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаас сонирхлын зөрчилтэй хэлцэлд оролцохгүй, сонирхлын зөрчил үүсгэхгүй талаарх баталгаа 

 

8 

Үнэт цаасны арилжааны төлбөрийн, тооцооны болон төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээний төсөл 

 

9 

Компанийн гурван жилийн бизнес төлөвлөгөө 

 

10 

Энэ журмын 3.3-т заасан журмууд 

 

11 

Техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны найдвартай, аюулгүй ажиллагаа, нууцлал, харуул хамгаалалтын асуудлыг шийдвэрлэсэн талаарх танилцуулга 

 

12 

Үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцийн талаар энэ журмын гуравдугаар хавсралт дахь тодорхойлолт болон холбогдох баримт бичиг 

 

13 

Хороонд хүсэлт гаргахаас өмнөх хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээдийн хувьд сүүлийн 3 жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлт, шинээр үүсгэн байгуулсан бол эхлэлтийн баланс 

 

14 

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, автомат хяналтын системийн талаарх танилцуулга 

 

15 

Улсын тэмдэгтийн хураамж, Хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримт 

 

16 

Итгэмжлэл олгож бүртгэх агуулах, терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторийн талаарх мэдээлэл