- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЗУУЧЛАГЧ /БРОКЕР/-ИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн болон биржийн арилжааны
зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,
түүнд хяналт тавих журам"-ын долоодугаар хавсралт
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЗУУЧЛАГЧ /БРОКЕР/-ИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭГЧ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ИРҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ
№ | Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт | Хуудасны тоо |
1 | Энэ журмын нэгдүгээр хавсралт дахь өргөдөл |
|
2 | Үндсэн үйл ажиллагаанд ашиглах программын танилцуулга |
|
3 | Брокерийн үйл ажиллагаа эрхлэх дотооддоо мөрдөх журмууд |
|
4 | Эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээдийн энэ журмын гуравдугаар хавсралт дахь тодорхойлолт болон Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичиг |
|
5 | Улсын бүртгэлийн гэрчилгээ, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр |
|
6 | Хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт, гарал үүслийн талаарх тодорхойлолт |
|
7 | Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаас сонирхлын зөрчилтэй хэлцэлд оролцохгүй, сонирхлын зөрчил үүсгэхгүй талаарх баталгаа |
|
8 | Техник тоног төхөөрөмж, программ хангамж, ажлын байрны найдвартай, аюулгүй ажиллагаа, нууцлал, харуул хамгаалалтын асуудлыг шийдвэрлэсэн талаарх бусад этгээдтэй байгуулсан гэрээ, дэлгэрэнгүй танилцуулга |
|
9
| Хороонд хүсэлт гаргахаас өмнөх хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээдийн хувьд сүүлийн 3 жилийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлт, шинээр үүсгэн байгуулсан бол эхлэлтийн баланс |
|
10 | Компанийн гурван жилийн бизнес төлөвлөгөө |
|
11 | Арилжааны төлбөрийг гүйцэтгэх, арилжааны гүйлгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, харилцагчид мэдээлэл өгөх бэк оффис /back office/-ын программын танилцуулга |
|
12 | Хорооноос баталсан "Андеррайтер, үнэт цаасны брокер, дилерийн компанийн төлбөрийн чадварыг тооцох, түүнд хяналт тавих журам"-ын шаардлагыг сүүлийн дөрвөн улирал дараалан хангасан мэдээлэл |
|
13 | Үнэт цаасны болон мөнгөн хөрөнгийн номинал дансны үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шаардлагыг хангасан талаарх мэдээлэл |
|
14 | Үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалт, мэргэшсэн хүний нөөцийн талаар энэ журмын гуравдугаар хавсралт дахь тодорхойлолт болон холбогдох баримт бичиг |
|
15 | Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах тогтолцоо, автомат хяналтын системийн талаарх танилцуулга |
|
16 | Харилцагчдад үзүүлэх үйлчилгээний төрөл, тэдгээрээс авах үйлчилгээний хураамжийн хувь хэмжээ, харилцагчтай байгуулах гэрээний төсөл |
|
17 | Улсын тэмдэгтийн хураамж, Хорооноос тогтоосон зохицуулалтын үйлчилгээний хөлс төлсөн баримт |
|
18 | Ажлын байрны тодорхойлолт, ажлын байр нь компанийн өөрийн өмчлөлийн байр бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар, түрээсийн байр бол түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар |
|
19 | Итгэмжлэл олгож бүртгэх агуулах, терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторийн талаарх мэдээлэл |
|
Текст томруулах
A
A
A