A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 41

Төрийн ордон, Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 03 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.3 дахь заалт, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн ""Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл" гэж мэдээ, өгөгдөл, баримт сэлтийг нууцаар олох, цуглуулах, дамжуулах, хүлээн авах, илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ." гэж заасны "... илрүүлэх ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг тус тус зөрчсөн байна." гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР