A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

"ҮҮСМЭЛ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ ГАРГАГЧИД ТАВИХ НӨХЦӨЛ,ШААРДЛАГА, ШАЛГУУР БОЛОН ҮҮСМЭЛ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЛИЙН СТАНДАРТ,ТҮҮНИЙГ АРИЛЖИХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ 

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:  

1."Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргагчид тавих нөхцөл, шаардлага, шалгуур болон үүсмэл санхүүгийн хэрэгслийн стандарт, түүнийг арилжих журам"-ыг хавсралтаар баталсугай.   

2.Энэ тогтоолын 1-д заасан журмыг баталсантай холбогдуулан үнэт цаасны арилжаа эрхлэх, арилжааны төлбөрийн болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх байгууллага холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлтийг оруулж, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай. 

ДАРГА   Д.БАЯРСАЙХАН