A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 318, А/231

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.10, 16 дугаар зүйлийн 16.1.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 3.2, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 188 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:  

1."Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.   

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргад тус тус даалгасугай. 

ДАРГА Д.БАЯРСАЙХАН

САЙД Ж.ГАНБААТАР