A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ БОЛОН ХАНШИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ, МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭД ХҮРГЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

 

 

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
Уул уурхай,хүнд үйлдвэрийн сайдын

2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн

318/А/231 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ БОЛОН ХАНШИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ, МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭД ХҮРГЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар уул уурхайн бүтээгдэхүүний бирж (цаашид "бирж" гэх)-ийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, нийтэд мэдээлэх мэдээллийн агуулга, жагсаалтыг тодорхойлох, мэдээлэх хугацаа, түүнийг хянах, ашиглах, хадгалахтай холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх

2.1.Бирж нь арилжааны болон ханшийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлнэ.

2.2.Биржийн арилжааны болон ханшийн нэгдсэн мэдээллийн санд дараах мэдээлэл багтсан байна:

2.2.1.арилжаанд оролцогчийн өгсөн захиалга, захиалгын огноо;

2.2.2.арилжаалсан бүтээгдэхүүний хэлцэл хийгдсэн он, сар, өдөр, тухайн бүтээгдэхүүний бүртгэлийн дугаар, ялгах тэмдэг;

2.2.3.арилжаалсан бүтээгдэхүүний төрөл, ангилал, үсгэн код;

2.2.4.арилжаалсан бүтээгдэхүүний үнэ, ханш, ханшийн хэлбэлзэл;

2.2.5.арилжаалсан бүтээгдэхүүний хэмжээ;

2.2.6.арилжаалсан гэрээний дэлгэрэнгүй мэдээлэл;

2.2.7.шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

2.3.Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагч /брокер/ (цаашид "брокер" гэх) нь дараах мэдээллийг хөтөлж, харилцагчтай холбоотой мэдээллийн санг бүрдүүлнэ:

2.3.1.харилцагчийн нэр, хаяг, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл;

2.3.2.харилцагчийн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл;

2.3.3.харилцагчийн захиалгын бүртгэлийн мэдээллийг тухайн захиалга өгсөн цаг, огноо, хэлцлийг арилжаанд оруулсан цаг, огнооны хамт;

2.3.4.харилцагч тус бүрийн хөрөнгийн гарал үүслийн талаарх мэдээлэл болох бүх арилжаа, орлого, зарлагын талаарх мэдээллийн хамт.

2.4.Бирж нь дараах мэдээллийг энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу үнэн зөв бэлтгэж, Санхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх) болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ: 

2.4.1.арилжааны мэдээг тухайн сар, улирлаар;

2.4.2.арилжаанд оролцогч худалдагч, худалдан авагч талын гүйлгээний мэдээллийг тухайн сар, улирлаар;

2.4.3.шимтгэлийн мэдээг тухайн сар, улирлаар;

2.4.4.арилжааны нэгдсэн тайланг бүтээгдэхүүн тус бүрээр, тухайн улирал, жилээр.

2.5.Бирж нь сар бүр ирүүлэх мэдээллийг цахим хэлбэрээр Хороонд, улирал болон жилээр ирүүлэх мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр Хороо болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

2.6.Энэ журамд заасан сар бүр ирүүлэх мэдээллийг дараа сарын 10-ны өдөрт, улирал бүр ирүүлэх мэдээллийг дараа улирлын эхний сарын 10-ны өдөр, жилийн эцсийн мэдээллийг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус багтаан хүргүүлнэ.

2.7.Хороо нь ирүүлсэн тайлан, мэдээлэлд хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд тайлан, мэдээлэлтэй холбоотойгоор нэмэлт асуулга, тодруулгыг биржээс гаргуулан авна.

2.8.Хороо шаардсан тохиолдолд бирж нь энэ журмын 2.2, 2.7-д заасан мэдээлэл, асуулга, тодруулгыг, брокер нь энэ журмын 2.3-т заасан мэдээллийг түүнд хүргүүлнэ.

Гурав. Мэдээллийг нийтэд хүргэх

3.1.Бирж нь мэдээллийг нийтэд хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулсан дотоод журамтай байх ба дараах мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тогтмол хүргэнэ.

3.1.1.арилжааны мэдээ;

3.1.2.уул уурхайн бүтээгдэхүүн тус бүрийн ханшийн мэдээлэл;

3.1.3.биржид бүртгэлтэй, итгэмжлэл олгосон агуулах, терминал, тээвэр логистикийн төв, шинжилгээний лабораторийн жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл;

3.1.4.нийт худалдах, худалдан авах уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээний дүн;

3.1.5.фьючерс, опцион гэрээний нээлттэй позицийн хэмжээний дүн;

3.1.6.арилжааны тайланд үндэслэн сар, улирал болон жилийн эцсийн нэгдсэн тойм мэдээлэл;

3.1.7.Арилжаатай холбоотой дүрэм, журам, заавар.

Дөрөв.Мэдээллийн хадгалалт

4.1.Биржийн нэгдсэн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг бирж хариуцна. 

4.2.Биелэгдээгүй захиалгын мэдээлэл захиалгын сангийн архивд хадгалагдана.

4.3.Баталгаажсан захиалгатай холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд захиалгын сангийн архивд хадгалагдсан мэдээллийг үндэслэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөл шийдвэр гаргаж болно.

4.4.Бирж болон брокер нь мэдээллийн сангийн мэдээлэл, холбогдох баримт материалыг цахим болон цаасан хэлбэрээр хадгална.

Тав. Мэдээллийн ашиглалт

5.1.Хороо болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.4-т заасан мэдээллийг тойм мэдээлэл гаргах, судалгаа шинжилгээ хийх, салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах зорилгоор ашиглана.

5.2.Хороо энэ журмын 2.4-т заасан мэдээллийг зайны болон газар дээрх хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж болно.

5.3.Энэ журмын 2.4-т заасан мэдээллийг энэ журмын 5.1, 5.2 дахь хэсэгт зааснаас бусад хувийн зорилгоор ашиглахгүй.

5.4.Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шүүх, прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагаас бичгээр хүсэлт ирүүлсэн тохиолдолд Хороо болон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.4-т заасан мэдээллийг, бирж нь арилжааны болон ханшийн мэдээллийн сан, брокер нь харилцагчтай холбоотой мэдээллийн нэгдсэн сангаас холбогдох мэдээллийг хүргүүлнэ.

5.5.Хороо энэ журмын 5.4-т зааснаас гадна харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байгууллагад Хорооны нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр холбогдох мэдээллийг хүргүүлж болно.

 

ооОо

 

 

 

 

 

 

 

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны болон ханшийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, мэдээллийг нийтэд хүргэх журам"-ын хавсралт

 

Хүснэгт 1.а.Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны мэдээ (тухайн сар, улирлаар)

Биржийн арилжаанд оролцогч худалдагч

тал

Биржийн арилжаанд

оролцогч худалдан  авагч тал

 

Бүтээгдэхүүний арилжих гэрээний төрөл

 

 

Хэлцлийн дугаар

 

 

Бүтээгдэхүүний төрөл, код

 

 

Багцын тоо

 

 

Хэмжээ /тонн/

 

Хэлцлийн үнэ

 

Хэлцлийн үнэ (төгрөгөөр)

 

 

Үнийн өөрчлөлт

 

 

Нийт үнийн дүн

 

 

Арилжаа явагдсан өдөр

 

 

Худалдагч

 

 

Брокер

 

 

Худалдан авагч

 

 

Брокер

 

 

Валют 1

 

 

Валют 2

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 1.б.Үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны мэдээ (тухайн сар, улирлаар)

 

 

 

Жил

 

 

Сар

 

 

Өдөр

 

 

Үүсмэл санхүүгийн хэрэгслийн ангилал

 

 

Гэрээний төрөл

 

 

Бүтээгдэхүүний нэр төрөл

 

 

Ангилал

 

 

Дуусах хугацаа

 

 

Хэмжих нэгж

 

 

Нэрлэсэн үнэ

 

 

Нээлтийн үнэ

 

 

Хамгийн өндөр үнэ

 

 

Хамгийн бага үнэ

 

 

Хаалтын үнэ

 

 

Хэлцлийн үнэ

 

 

Спот үнэ

 

 

Үнийн өсөлтийн хувь

 

 

Шимтгэл

 

 

Захиалгын тоо

 

 

Захиалга өгсөн этгээдийн тоо

 

 

Багцын хэмжээ болон хэмжих нэгж

 

 

Нийт гүйлгээний дүн

 

 

Суурь хэрэгслийн төрөл                             

 

 

FUT / OPT/ FRD

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 2.Биржийн арилжаанд оролцогч худалдагч, худалдан авагч талын гүйлгээний мэдээлэл (тухайн сар, улирлаар)

Брокерын нэр

Арилжаанд оролцсон өдөр

Бүтээгдэхүүний  төрөл, код

Худалдсан бүтээгдэхүүн

Худалдан авсан

бүтээгдэхүүн

Зөрчил гаргасан

эсэх

Тоо хэмжээ

Үнийн дүн

Тоо хэмжээ

Үнийн дүн

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

...