- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 226
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 43.2.9-д заасныг үндэслэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 346 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын 4.1.1-д Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн дотоодын сургалтын байгууллагад суралцах 50 хүртэлх суралцагчид олгохоор заасныг сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн 2023 онд 100 хүртэлх суралцагчид олгохоор тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид олгох тэтгэлгийн 2023 онд батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
