- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ИТГЭЛЦҮҮР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ (мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий ажилтны албан тушаалын цалин)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 213
Улаанбаатар хот
ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ИТГЭЛЦҮҮР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57.15, 57.16 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн албанд ажиллах мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий ажилтны албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр"-ийг 1 дүгээр хавсралт, "Мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий ажилтан ажиллуулах төрийн байгууллагын жагсаалт, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах ажилтны орон тооны дээд хязгаар"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2024 оны 172 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан шаардагдах зардлыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A