- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №18. 2023.06.22/
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр
Дугаар 12/07
Тосонцэнгэл сум
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тогтоолын 6.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус суманд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг олон нийтэд танилцуулж, хэрэгжилтийн тайланг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Мөнхөө)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодод үүрэг болгосугай.
ДАРГА Д. ОТГОНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх