A

A

A

Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/79

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Тушаах нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 103 дугаар зүйлийн 103.2.2, 103,2.3 дах хэсгийг тус тус үндэслэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 3 дугаар тогтоолоор "Хөдөлмөрийн норм, норматив боловсруулах аргачлал", 4 дүгээр тогтоолоор "Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлал" тус тус батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2001 оны "Аргачлал, журам батлах тухай" 48 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БУЛГАНТУЯА