A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/366

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, 2681 дүгээр зүйлийн 2681.1.1 дэх заалт, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1 дэх заалт, 2701 дүгээр зүйлийн 2701.1.4 дэх заалт, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 5 сарын 12-ны өдрийн хуралдааны 04/04 шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Журам батлах тухай" 680 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Бараа устгах горим хэрэгжүүлэх журам"-ын 2.2 дахь заалтын хүснэгтийг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.

Горимын утга

Бүрдүүлэлт хийх горимын код

Өмнөх бүрдүүлэлтийн горимын код

1

Гаалийн хяналтын бүс, түр агуулахад байгаа барааг устгах

990

Шаардахгүй

2

Гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимд байршуулсан барааг устгах

991

501-504, 521-524, 531-534, 541-544, 551-554

3

Дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах горимд байршуулсан барааг устгах

992

561, 562, 571, 572, 581, 582, 591, 592

4

Гаалийн баталгаат бүсийн горимд байршуулсан барааг устгах:

-Гаалийн баталгаат агуулахаас

993

700- 709

-Гаалийн баталгаат үйлдвэрийн газраас

994

710-716

-Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газраас

995

720-725

-Гаалийн баталгаат барилгын талбайгаас

996

730-734

-Татваргүй барааны дэлгүүрээс

997

740-744

5

Гаалийн тусгай бүсийн горимд байршуулсан барааг устгах

998

750-765

6

Чөлөөт бүсийн горимд байршуулсан барааг устгах

999

770-778

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавих, харьяа гаалийн газар, хороодод чиглэл хүргүүлэх, гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулж ажиллахыг Хяналт, бүрдүүлэлтийн газар/Б.Даваасүрэн/, Хуулийн хэлтэс/Ч.Тамираа/-т үүрэг болгосугай.

3.Шинээр батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг CAIS системийн ангилалтын санд оруулахыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн технологийн газар /Б.Ганзориг/-т даалгасугай.

4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ