- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛДАРХААН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ №18. 2023.06.22/

ЗАВХАН АЙМГИЙН АЛДАРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 14
Алдар
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ю.Дэлгэрнасан/-д үүрэг болгосугай.
3.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас тогтоосон хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх устгах хөтөлбөр, журамд нийцүүлэн тусгайлсан журам боловсруулж сумын түвшинд зохион байгуулалтын арга хэмжээ авч, тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч /С.Дуламжав/, Засаг дарга /Ю.Дэлгэрнасан/ нарт даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Гүррагчаа/-д даалгасугай.
ДАРГА З.ГОНЧИГБАЛ
Текст томруулах
A
A
A
