A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

"САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ХЭЛБЭР"-Т ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 

1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 207 дугаар тогтоолоор баталсан "Сайн дурын даатгалын хэлбэр"-ийн 1.13 дахь хэсгийн "Гүйцэтгэлийн баталгааны даатгал /performance insurance/, чин шударгын баталгааны /fidelity guarantee insurance/ даатгал үүнд хамаарна." гэснийг "Чин шударгын /fidelity insurance/ даатгал үүнд хамаарна. Даатгалын тухай хуулийн 4.1.13-т заасан даатгагчийн баталгаа үүнд хамаарахгүй." гэж өөрчилсүгэй.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН