A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А-107

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Монголбанк, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хооронд зээлийн мэдээлэл солилцох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А-60 дугаар тушаалаар батлагдсан "Монголбанк, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хооронд зээлийн мэдээлэл солилцох журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зээлийн мэдээллийн алба (Б.Баасандорж), Мэдээллийн технологийн газар (Б.Хосбаяр)-т тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ   Б.ЛХАГВАСҮРЭН