A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А-106/298

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1, 6.1.2 дахь заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн, Монголбанкны Банкны хяналт, шалгалтын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын 02 дугаар зөвлөмжийг харгалзан ТУШААХ нь:

1."Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-203 дугаар тушаал, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны А-43/108 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсондтооцсугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монголбанкны Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай)-т, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын алба (Т.Жамбаажамц)-д тус тус даалгасугай.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН