- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ ТООЦООЛОЛ
"Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,
зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод
байдлыг хангах аргачлал"-ын 1 дүгээр хавсралт
МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ ТООЦООЛОЛ
Мөнгөн хадгаламж, зээлийн хүү (цаашид "хүү" гэж нэрлэнэ), хөрөнгө оруулалт, үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох, мөн удирдлага, төлөвлөлт, судалгаа, сурталчилгааны зорилгоор хүү, түүний өсөн нэмэгдэх хэмжээг урьдчилан бодоход энэ тооцоололыг ашиглана.
НЭГ. ХҮҮ БОДОХ
Хүүг ердийн хүү, нийлмэл хүү (хүүгийн хүүгээр өсөн нэмэгдэх хүү) гэсэн хоёр хэлбэрээр бодож болно. Ердийн хүүг жил бүр үндсэн дүн[1]-гээс ижил хэмжээгээр,нийлмэл хүүг үндсэн дүн, өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн дүнгийн нийлбэрээс бодно.
- Ердийн хүү
Ердийн хүү гэж үндсэн дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг хэлнэ. Ердийн хүүг дараах томъёогоор бодно.
Жишээ: 10000₮-ийг жилийн 8%-ийн хүүтэй зээлдүүлсэн (хадгалуулсан) бол 1 жилийн хүү нь:
Хоёр жилийн дараа эргэн төлөгдөх зээл (хадгаламж)-ийг, хүүгийн хамт тооцоолохдоо уг хугацааны зээл (хадгаламж)-ийн хүүг (800 + 800 = 1600₮) бодож үндсэн дүн дээр (10000₮) нэмж гаргах бөгөөд дараах байдлаар томъёолно.
Эргэн төлөгдөх дүн = Үндсэн дүн + Хүү = P + I
Эргэн төлөгдөх дүн (үндсэн дүн болон хүүгийн нийлбэр)-ийн дээрх тооцоог томъёолбол:
Жишээ: 10000₮-ийг 6 сарын хугацаатай (182 хоног) жилийн 7.2%-ийн хүүтэй зээлдүүлсэн (хадгалуулсан) гэвэл эргэн төлөгдөх дүнг дараах байдлаар бодно.
Эргэн төлөгдөх дүн = Үндсэн дүн + Хүү = P + I
10000₮-ийн 6 сарын хүүгийн орлого нь 359₮ (10359₮ - 10000₮) байна.
- Нийлмэл хүү
Нийлмэл хүү гэж үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон хүүгийн нийлбэр дүнгээс тооцсон хүүгийн хэмжээг ойлгоно. Нийлмэл хүүг дараах томъёогоор бодно.
Жишээ: 10000₮-ийг 1 жилийн хугацаатай, жилийн 6%-ийн хүүтэй хадгалуулсан бол хүүг өдрийн нийлмэл хүүгээр, мөн улирлын нийлмэл хүүгээр бодоход тус бүр хадгаламж хэрхэн өсөхийг тооцоолбол:
|
|
Нийлмэл хүүг өдрөөр болон улирлаар бодоход 4.67₮ (10618.31₮-10613.64₮)-ийн зөрүүтэй гарч байна.
- Хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий зээлийн төлбөр бодох
Зээлдэгч хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий зээлийг авахдаа (тухайлбал, орон сууцны ипотекийн зээл, автомашины лизингийн зээл, цалингийн зээл) өөрийн төлбөрийн чадвар, орлогын мөнгөн урсгал хүрэлцээтэй нөхцөлд сар бүрийн нийт төлбөр тогтмол эсвэл сар бүрийн үндсэн төлбөр тогтмол гэсэн хоёр хувилбараас сонголт хийх боломжтой.
Сарын нийт төлбөр тогтмол үед банк, эрх бүхий хуулийн этгээдэд нийт хугацааны туршид төлөх хүүний зардал өндөр байдаг. Мөн зээл төлөх хугацааны эхэн үед зээлийн үндсэн төлбөр бага, хүүний төлбөр өндөр байдаг бол сүүл үед үндсэн төлбөр өндөр, хүүний төлбөр бага болдог.
Харин үндсэн төлбөр тогтмол тохиолдолд нийт зээлийн дүнг хэсэгчлэн төлөх давтамжид тэнцүү хувааж, харгалзах зээлийн үлдэгдлээс бодсон хүүний нийлбэрээр сарын төлөх төлбөрийг тодорхойлно. Үндсэн төлбөр тогтмол үед зээлдэгчийн эхний саруудын төлөх төлбөрийн дарамт өндөр байх бөгөөд нийт хүүний зардал өмнөх кейсээс бага, хүүний төлбөр ихээс бага болж буурдаг.
Сарын нийт төлбөр тогтмол Үндсэн төлбөр тогтмол
Сарын нийт төлбөр (үндсэн дүн + хүү) тогтмол байх зээлийн төлбөрийн хэмжээг тогтооход дараах томъёог ашиглана.
Жишээ: 2013 оны 12 сарын 4-ний өдөр авсан 20 жилийн хугацаатай 10'000'000₮-ийн барьцаат зээлийн жилийн хүү 8 хувь бол сар бүрийн төлбөр нь:
……
Сар бүрийн үндсэн төлбөр тогтмол хэсэгчлэн төлөх зээлийн төлбөрийг дараах томъёогоор бодно:
Жишээ: Жилийн 15 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 1'200'000₮-ийн хэрэглээний зээлийг сар бүр үндсэн төлбөр тэнцүү төлөх нөхцөлөөр 2017 оны 1-р сарын 01-ний өдөр авчээ. Тэгвэл:
Эргэн төлөлт хийх тоо = 1 жил*12 сар =12 удаа
Үндсэн төлбөр = 1200000₮/12=100000₮
Хүүний төлбөр #1=1200000₮*0.15*31/365=15288₮
Хүүний төлбөр #2=1100000₮*0.15*28/365=12658₮ гэх мэт...
Хүүний төлбөр #12=100000₮*0.15*31/365= 1274₮ байна.
Эхний сарын төлбөр = 100000₮+15288₮=115288₮
2 дахь сарын төлбөр = 100000₮+12658₮=112658₮ гэх мэт сар бүр буурч...
12 дахь сарын төлбөр = 100000₮+1274₮=101274₮ болно.
| Зээлийн эхний үлдэгдэл | Сарын үндсэн төлбөр | Хүүний төлбөр | Сарын нийт төлбөр | Зээлийн эцсийн үлдэгдэл |
1 | 1,200,000 | 100,000 | 15,288 | 115,288 | 1,100,000 |
2 | 1,100,000 | 100,000 | 12,658 | 112,658 | 1,000,000 |
3 | 1,000,000 | 100,000 | 12,740 | 112,740 | 900,000 |
4 | 900,000 | 100,000 | 11,096 | 111,096 | 800,000 |
5 | 800,000 | 100,000 | 10,192 | 110,192 | 700,000 |
6 | 700,000 | 100,000 | 8,630 | 108,630 | 600,000 |
7 | 600,000 | 100,000 | 7,644 | 107,644 | 500,000 |
8 | 500,000 | 100,000 | 6,370 | 106,370 | 400,000 |
9 | 400,000 | 100,000 | 4,932 | 104,932 | 300,000 |
10 | 300,000 | 100,000 | 3,822 | 103,822 | 200,000 |
11 | 200,000 | 100,000 | 2,466 | 102,466 | 100,000 |
12 | 100,000 | 100,000 | 1,274 | 101,274 | 0 |
- Нэмэгдүүлсэн хүү
"Нэмэгдүүлсэн хүү" гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээг ойлгоно. Нэмэгдүүлсэн хүүг дараах томъёогоор бодно.
Жишээ: 10000₮-ийг 2 сарын (61 хоног) хугацаанд сар бүр тэнцүү хуваан төлөх нөхцөлтэй жилийн 9%-ийн хүүтэй зээлдүүлсэн бөгөөд хэрэв авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зарласан хүүгийн 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч эхний сард эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх байсан 5000₮-ийг заасан хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг 14 хоногийн дараа хийсэн бол банкны зүгээс тооцож авах нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг дараах байдлаар бодно.
Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ: = 5000₮*0.09*0.2*(14/365) = 3.45₮
ХОЁР. БОДИТ ҮЙЛЧИЛЖ БУЙ ХҮҮГИЙН ХУВИЙГ БОДОХ
Хүү бодох давтамж жилд нэгээс дээш удаа (өдөр, сар, улирал, хагас жил бүр аль эсвэл тасралтгүй) байвал зарласан хүү нь зээл (хадгаламж)-ийн бодит өртөгийг харуулж чадахгүй. Иймд зарласан хүүн дээр тулгуурлан бодит үйлчилж буй хүүгийн хувь (effective interest rate)-ийг тооцдог. "Бодит үйлчилж буй хүү" гэж хүү төлөх давтамжийн нөлөөг оруулсны дараах зээлд төлж буй, эсвэл хөрөнгө оруулалтад авч буй хүүг нэрлэнэ. Бодит үйлчилж буй хүү нь хүү бодох хугацааны давтамж (compounding period буюу cp) болон хүүгийн төлбөр хийх давтамж (payment period буюу pp)-аас хамаарна.
Ердийн хүүний хувьд бодит үйлчилж буй хүү нь зарласан хүүтэй тэнцүү байдаг.
- Хүүг жилд хэд хэдэн удаа бодож, 1 удаа төлөх тохиолдол (cp<1 year, pp=1 year)
Хүүг жилд нэгээс дээш удаа бодож, хүүгийн төлбөрийг жилд 1 удаа хийх тохиолдолд жилийн бодит үйлчилж буй хүү (effective annual interest rate)-г дараах томъёогоор бодно.
Жишээ: Жилийн 7.2%-ийн хүүтэй хадгаламжийн хүүг сар бүр бодох бол жилийн бодит үйлчилж буй хүү нь болно.
Жишээ: Жилийн 7.2%-ийн хүүтэй зээлийн хүүг өдөр бүр бодох бол жилийн бодит үйлчилж буй хүү нь болно.
Жилийн бодит үйлчилж буй хүү нь хүү бодох хугацааны давтамжаас хамааран хэрхэн өөрчлөгдөж буйг зарласан хүүгийн жишээн дээр дараах хүснэгтээр харуулав.
Зарласан хүү | Хагас жил бүр | Улирал бүр | Сар бүр | Өдөр бүр | Тасралтгүй үргэлжлэх |
1% | 1.002% | 1.004% | 1.005% | 1.005% | 1.005% |
5% | 5.062% | 5.095% | 5.116% | 5.127% | 5.127% |
10% | 10.250% | 10.381% | 10.471% | 10.516% | 10.517% |
15% | 15.563% | 15.865% | 16.075% | 16.180% | 16.183% |
20% | 21.000% | 21.551% | 21.939% | 22.134% | 22.140% |
30% | 32.250% | 33.547% | 34.489% | 34.969% | 34.986% |
40% | 44.000% | 46.410% | 48.213% | 49.150% | 49.182% |
Бодит үйлчилж буй хүү нь хүү бодох давтамжийн нөлөөгөөр зарласан хүүнээс үргэлж өндөр байдаг.
- Хүүг тасралтгүй бодох тохиолдол (N→∞)
Хүү бодох хугацаа тасралтгүй бол бодит үйлчилж буй хүүгийн хувийг дараах томъёогоор бодно.
Жишээ: Жилийн 7.2%-ийн зарласан хүүтэй хадгаламж(зээл)-ийн хүүг тасралтгүй бодвол жилийн бодит үйлчилж буй хүүгийн хувь нь R=2.7180.072=7.465% байна.
- Хүү бодох давтамж нь хүүгийн төлбөр хийх давтамжаас олон байх тохиолдол (cp<1 year, pp
Хүү бодох давтамж нь хүүгийн төлбөр хийх давтамжаас илүү олон байх тохиолдолд төлбөр хийх хугацааны бодит үйлчилж буй хүүг дараах томъёогоор бодно.
Жишээ: Жилийн 9%-ийн хүүтэй зээлийн хувьд хүүг сар бүр бодож, хүүг улирал бүр төлөхөөр тохиролцсон бол улирлын бодит үйлчилж буй хүү нь:
болж байна
4. Хэсэгчлэн төлөх хэрэглээний зээлийн бодит үйлчилж буй хүү
Нэг жилийн хугацаатай, сар бүр үндсэн дүнг ижил дүнтэй хэсэгчлэн төлөх зээлийн бодит үйлчилж буй хүүг дараах томъёогоор ойролцоо бодож болно.
Жишээ: Зээлдэгч жилийн 7.5%-ийн хүүтэй 10000₮-ийг 1 жилийн хугацаатай авч сар бүр үндсэн дүнг хэсэгчлэн төлөх бол бодит үйлчилж буй хүү нь:
байна.
Хүүг жилд нэгээс дээш удаа (өдөр, сар, улирал, хагас жил тутам аль эсвэл тасралтгүй) бодох тохиолдолд бодит үйлчилж буй хүүгийн хувь зарласан хүүнээс өндөр байдаг нь дээрх жишээнээс харагдаж байна.
5. Хямдруулсан хадгаламжийн сертификатын бодит үйлчилж буй хүү
Тэг купонтой буюу хямдруулсан хадгаламжийн сертификат нь хямдруулсан үнээр зарагдаж хугацааны эцэст нэрлэсэн үнээр буцаан төлөгдөх бөгөөд хөрөнгө оруулагч нь нэрлэсэн болон хямдруулсан үнийн зөрүүгээр хүүгийн өгөөж хүртэнэ.
Хямдруулсан хадгаламжийн сертификатын хувьд бодит үйлчилж буй хүүг дараах томъёогоор бодно. Үүнд:
Жишээ: Тэг купонтой хадгаламжийн сертификатын хямдруулсан үнэ нь 849.46 төгрөг, хугацаа нь 2 жил, нэрлэсэн үнэ нь 1000 төгрөг, хүүг жилд нэг удаа бодохоор төсөөлбөл бодит үйлчилж буй хүү нь:
буюу 8.5% байхаар байна.
Жишээ: Тэг купонтой хадгаламжийн сертификатын хямдруулсан үнэ нь 500.00 төгрөг, хугацаа нь 4 жил, нэрлэсэн үнэ нь 700.62 төгрөг, хүүг жилд нэг удаа бодохоор төсөөлбөл бодит үйлчилж буй хүү нь:
буюу 8.8% байхаар байна.
6. Бодит үйлчилж буй хүү бодох бусад тохиолдлууд
Зээлийн өртөгийн дарамтыг бодитоор, бүрнээр харуулах үүднээс бодит үйлчилж буй хүүг бусад тохиолдолд мөн бодох шаардлага урган гарах нь бий. Хугацааны эцэст хүүг бодож үндсэн болон хүүгийн төлбөрийг барагдуулах зарим жишээг дор авч үзье.
7.1 Нэг жил болон түүнээс богино хугацаатай зээл
Нэг жилээс богино хугацаатай зээлийн бодит үйлчилж буй хүүг дараах томъёогоор бодно.
Жишээ: 10000₮-ийг жилийн 7%-ийн хүүтэй зээлдүүлсэн бол бодит үйлчилж буй хүү нь:
байна.
Ердийн хүүтэй зээлийн хувьд бодит үйлчилж буй хүү нь зарласан хүүтэй тэнцүү байдаг.
Жишээ: 10000₮-ийг 120 хоногийн хугацаанд 6%-ийн хүүтэйгээр зээлсэн гэвэл жилийн бодит үйлчилж буй хүү нь:
Бодит үйлчилж буй хүү 18.25% байгаа нь эх үүсвэрийг 365 хоног бус харин 120 хоног ашигласантай холбоотой байна.
7.2 Тодорхой хувийг дансандаа заавал байлгах нөхцөл бүхий зээл
Тодорхой хэмжээний үлдэгдлийг дансандаа байнга байлгах (Compensating balances) нөхцөл бүхий зээлийн бодит үйлчилж буй хүүг дараах томъёогоор бодно.
Жишээ: Жилийн 6%-ийн хүүтэй 10000₮-ийн 20 хувийг дансандаа заавал байлгах нөхцөл бүхий зээлийг 1 жилийн хугацаатайгаар зээлсэн гэвэл бодит үйлчилж буй хүү нь:
байхаар байна.
1
1
[1] "Үндсэн дүн" гэж зээл, хадгаламж, бусад хөрөнгө оруулалтын хүү ороогүй дүнг хэлнэ.
Текст томруулах
A
A
A