- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай /ЗХХА-ын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны 06 сарын 14-ний өдөр бүртгэсэн, ЗХХА-н эмхэтгэлд 2023.06.22-ны 18 дугаарт нийтлэгдсэн/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/117
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2021 оны 144 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "Тендерийн жишиг баримт бичиг" гэх)-ийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"23.4. Гадаадын этгээдийн тендерийн баталгааг гадаадын банк гаргах бол тухайн банк Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банктай корреспондент харилцаатайг нотлох ба дараах шаардлагыг хангасан байна:
23.4.1.тендерийн баталгааны эх хувийг ТШЗ-ны 13 дугаар зүйлийг баримтлан бэлтгэсэн орчуулгын хамт холбогдох журамд зааснаар захиалагчид хүргүүлэх;
23.4.2.баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах, төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх эрх бүхий этгээдээр Монгол Улс дахь корреспондент банкийг заасан байх.
2.Бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичгийн I бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 23.3 дахь хэсгийн "Монгол Улсын, эсхүл гадаадын банкны" гэснийг "банк эсхүл даатгагчийн" гэж, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн "баталгаа" гэснийг "баталгааг цахим системээр болон бичгээр ирүүлсэн" гэж, V бүлгийн Маягт 3-ын "[Баталгаа гаргагч нь гадаадын этгээд бол тендерийн баталгааны дагуу хүргүүлэх шаардлагыг баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс хүлээн авах Монгол Улсад үүсгэн байгуулагдсан банк, санхүүгийн байгууллага, бусад этгээдийг заана уу.]" гэснийг "[Баталгаа гаргагч нь гадаадын банк бол өөрийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах, төлбөр тооцоог дамжуулан гүйцэтгэх Монгол Улс дахь корреспондент банкийг заана уу.]" гэж, Маягт 4-ийн "[Баталгаа гаргагч нь гадаадын этгээд бол тендерийн баталгааны дагуу хүргүүлэх шаардлагыг баталгаа гаргагчийн нэрийн өмнөөс хүлээн авах Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг заана уу.]" гэснийг "[Баталгаа гаргагч нь гадаадын этгээд бол өөрийн нэрийн өмнөөс захиалагчтай харилцах, мэдэгдэл хүлээн авах Монгол Улсад үүсгэн байгуулагдсан эрх бүхий этгээдийг заана уу.]" гэж, V бүлгийн Маягт 3-ын "банкны" гэснийг "банк эсхүл даатгагчийн" гэж, VI бүлгийн Гүйцэтгэлийн баталгааны маягт (Банкны)-ын "Банкны" гэснийг "Банк эсхүл даатгагчийн" гэж, тус тус өөрчилсүгэй.
3.Тендерийн жишиг баримт бичигт оруулсан өөрчлөлтийг холбогдох журмын дагуу бүртгүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Хууль, эрх зүйн газрын дарга З.Энхболд нарт даалгасугай.
Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
