- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 05 сарын 04 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэг, 371 дүгээр зүйлийн 371.2 дахь хэсэг, 372 дугаар зүйлийн 372.2, 372.3 дахь хэсэг, 373 дугаар зүйлийн 373.1.3 дахь заалт, мөн зүйлийн 373.2, 373.3 дахь хэсэг, 376 дугаар зүйлийн 376.2 дахь хэсэг, 377 дугаар зүйлийн 377.1 дэх хэсэг, мөн зүйлийн 377.1.2 дахь заалт, 378 дугаар зүйлийн 378.2 дахь хэсгийн "аялал жуулчлал зохион байгуулагч" гэснийг "тур оператор, аяллын агент" гэж, 371 дүгээр зүйлийн 371.1 дэх хэсэг, 372 дугаар зүйлийн 372.6 дахь хэсэг, 375 дугаар зүйлийн 375.1 дэх хэсэг, 378 дугаар зүйлийн 378.1 дэх хэсгийн "аялал жуулчлал зохион байгуулагчид" гэснийг "тур оператор, аяллын агентад" гэж, 371 дүгээр зүйлийн 371.3 дахь хэсэг, 372 дугаар зүйлийн 372.1, 372.4 дэх хэсгийн "Аялал жуулчлал зохион байгуулагч" гэснийг "Тур оператор, аяллын агент" гэж, 372 дугаар зүйлийн 372.2 дахь хэсгийн "Аялал зохион байгуулагч" гэснийг "Тур оператор, аяллын агент" гэж, 372 дугаар зүйлийн 372.3 дахь хэсэг, 374 дүгээр зүйлийн 374.1, 374.2 дахь хэсгийн "аялал жуулчлал зохион байгуулагчаас" гэснийг "тур оператор, аяллын агентаас" гэж, 373 дугаар зүйлийн 373.4 дэх хэсгийн "аялал жуулчлал зохион байгуулагч," гэснийг "тур оператор, аяллын агент," гэж, 374 дүгээр зүйлийн 374.1 дэх хэсгийн "Аялал жуулчлал зохион байгуулагчийн" гэснийг "Тур оператор, аяллын агентын" гэж, 377 дугаар зүйлийн 377.1.1 дэх заалтын "аялал жуулчлал зохион байгуулагчийн" гэснийг "тур оператор, аяллын агентын" гэж, 375 дугаар зүйлийн 375.1 дэх хэсгийн "нэг сарын дотор" гэснийг "гурван сарын дотор" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
