A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2009 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

                                                                                       Улсын Дээд шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн
                                                                                                       12 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай

Хэвлэх

      Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах Улсын Дээд шүүхийн 2009 оны ажлын төлөвлөгөөний дагуу 2009 оны 06 дугаар сарын 2-ноос 05-ны хооронд явагдсан Булган, Дорнод, Дорноговь, Төв, Сэлэнгэ аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ажилтай танилцах, шалган туслах ажлын дүнг хэлэлцэж, шалган туслах ажиллагааны дүнг нэгтгэх, харьцуулан судлах, дүгнэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

      1."Шүүхийн мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолд нэмэлт оруулан, 1 дүгээр хавсралтаар шалган туслах ажлын тайлан (илтгэх хуудас) бичих аргачлалыг, 2 дугаар хавсралтаар шалган туслах ажлын үндсэн үзүүлэлтийн маягтыг тус тус баталсугай.

      2.Тогтоолын хавсралтаар батлагдсан аргачлал, маягтыг шалган туслах ажиллагаа явуулж буй ажлын хэсгийн гишүүд өөрийн хариуцсан чиглэлд загвар болгон хэрэглэх, шаардлагатай гэж үзвэл баяжуулан дэлгэрүүлэх, өөр арга, хэлбэрийг сонгох боломжтойг тэмдэглэсүгэй.

      3.Давж заалдах шатны шүүхүүд анхан шатны шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаандаа энэхүү аргачлал, маягтыг жишиг болгон хэрэглэх боломжтой болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ц.АМАРСАЙХАН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН О.ЗАНДРАА

 

Хавсралт ¹1

ШҮҮХИЙГ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ, ШАЛГАН ТУСЛАХ
АЖЛЫН ТАЙЛАН (ИЛТГЭХ ХУУДАС) БИЧИХ АРГАЧЛАЛ

 

Мэргэжлийн улирдлагаар хангах, шалган туслах ажлын чиглэл

Тайлангийн (илтгэх хуудас) товч утга

 

 

 

УДИРТГАЛ

 

 

 

 

1.

Мэргэжлийн удирдлагаар хангах, шалган туслах ажлын зохион байгуулалтын талаар

1.1. Мэргэжлийн удирдлагаар хангах ажлын талаарх талаарх ерөнхий мэдээлэл: давж заалдах болон анхан шатны шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлын зорилго, чиглэл, хамарсан хүрээ, шалган туслах ажлын арга хэлбэр, мэргэжлийн удирдлагаар хангах ажлын багийн (ажлын хэсэг) бүрэлдэхүүн, албан тушаалтан (ажилтан), шалган туслах ажлын хугацаа болон холбогдох бусад;

 

 

 

I. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙГ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ АЖЛЫН ТАЛААР

 

 

 

 

2.

 

 

 

Мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааг зохион байгуулах талаар

 

 

 

 

 

 

2.1.Шүүхийн мэргэжлийн удирдлагын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлж, төлөвлөсөн байдал, түүний хэрэгжилт;

2.2.. Мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох, үр дүнг дээшлүүлэх талаар Улсын Дээд шүүхээс өгсөн аргачлал, зөвлөмжийг хэрэгжүүлсэн байдал;

2.3. Улсын Дээд шүүхээс тодорхойлсон мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны зорилго, чиглэл, аргуудыг тусгаж ажилласан эсэх;

2.4. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны талаар хэрэгжүүлсэн ажил, түүний хэлбэр, сэдэв нь оновчтой, цаг үеийн тулгамдсан шаардлагад нийцсэн эсэх;

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

Хуулийн тайлбарын талаар

3.1. Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарын (норматив) хэрэгжилт, үр нөлөө;

3.2. Давж заалдах шатны шүүх, шүүгчээс тодорхой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль болон хуулийн тайлбарыг хэрхэн нэг мөр зөв ойлгон (казуал) хэрэглэсэн байдал;

3.3. Материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээ, түүнийг хэрэглэх талаар бичсэн онолын тайлбар (доктринал), лекц, зөвлөмж, өгүүлэл;

3.4. Материаллаг болон процессын хууль хэрэглэх явцад хуулийн болон хуулийн хэм хэмжээний холбогдох тайлбарыг ойлгож хэрэглэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл;

3.5. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, түүнийг тайлбарлах хэрэгцээ шаардлагын талаар санал боловсруулж хүргүүлсэн байдал.

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

Шүүхийн практик судалгааны талаар

4.1. Анхан шатны шүүхийн санал болон өөрийн санаачлагаар шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хууль хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан судалгаа, мэдээлэл, тойм, зөвлөмж;

4.2 Шүүн таслах болон хянан шийдвэрлэх ажиллагаанд орон нутагт нэгэнт тогтсон дэвшилтэт практик;

4.3. Эрх зүйн нэг төрлийн маргаантай харилцааг харилцан адилгүй шийдвэрлэсэн тохиолдол, түүний шалтгаан нөхцөл;

4.4. Шүүх, шүүгчийн алдаа гарахад нөлөөлж байгаа гадаад дотоод хүчин зүйл, объектив, субъектив шалтгаан нөхцөл;

4.5. Шүүн таслах ажиллагааны онцгой анхаарах шаардлагатай чиглэл, асуудал;

4.6. Шүүхийн практик судалгааны ямар арга, хэлбэрийг сонгосон;

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

С ургалтын талаар:

5.1.Шүүгч, ажилтнуудын дүнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар захирамжаар батлагдсан "Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын сургалтын нэгдсэн хөтөлбөр"-ийн дагуу сургалтыг хэрхэн зохион байгуулсан;

5.2. Шүүгч, ажилтнуудын дунд тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан сургалт: зорилго, агуулга стандарт (сэдэв, хөтөлбөр, төлөвлөгөө) оновчтой, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эсэх;

5.3. Сургалтын явц, багш нарын хичээлийн болон хувийн бэлтгэл, хэрэглэгдэхүүн;

5.4. Сургалтын чанар, үр нөлөө, гарсан алдаа зөрчил, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

5.5. Шүүгч, шүүхийн ажилтнаас сургалтад оролцож буй идэвх

5.6. Сургалт хичээлийн танхим, тоног төхөөрөмж;

5.7. Бусад

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүхүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, шалган туслах ажиллагааны талаар:

 

6.1. Аймаг, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, Нийслэлийн шүүхийн эрүү, иргэний хэргийн танхимын тэргүүнүүд харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны шүүхүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, шалган туслах ажлыг удирдан зохион байгуулсан байдал, ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн;

6.2. Мэргэжлийн удирдлагаар хангах ажлын хэлбэр, хамрах хүрээ, хугацаа оновчтой, цаг үеийн тулгамдсан шаардлагад нийцсэн эсэх;

6.3. Мэргэжлийн удирдлагаар хангах ажлын үр дүнг шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнд танилцуулж, хэлэлцсэн;

6.4. Анхан шатны шүүхийн шүүгч тус бүртэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт зохион байгуулж, хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлуудаар ярилцлага хийж, санал солилцсон;

6.5. Мэдээлэл, тойм, зөвлөмж зэргийг аймгийн давж заалдах шатны шүүх, нийслэлийн захиргааны хэргийн шүүх шүүгчдийн зөвлөлгөөнөөр, Нийслэлийн шүүх эрүү, иргэний хэргийн танхимын зөвлөлгөөнөөр хэлэлцэж баталсан, үр дүнг тооцсон;

6.6. Мэргэжлийн удирдлагыг зохион байгуулахад тулгарч буй бэрхшээл;

6.7. Анхан шатны шүүхийн ажлыг жил, улирлын төлөвлөгөөний дагуу тогтмол шалган тусалсан;

6.8. Анхан шатны шүүхийн сүүлийн 1-3 жилд гарсан бүх төрлийн эрхийн актуудтай танилцаж, алдаа, зөрчлийг илрүүлэн, холбогдох арга хэмжээ авсан байдал;

6.9. Хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлуудаар анхан шатны шүүхийн шүүгч тус бүртэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт зохион байгуулж, ярилцлага хийж, санал солилцсон;

6.10. Анхан шатны шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын үр дүнг тооцох, биелэлтэнд нь хяналт тавьсан;

6.11. Шүүхийн баримт бичгийн стандартын хэрэгжилт, түүний дотор шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, тэмдэглэлийн чанар, хууль зүйн үндэслэлд шалгалт хийж дутагдал засуулсан байдал

6.12. Бусад

 

 

 

 

 

 

 

7.

 

 

 

 

 

 

Шүүн таслах болон хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

7.1. Хэргийг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагааны тоо (статистик мэдээлэл) ба чанарын (хэргийг хянан шийдвэрлэх хугацаа; давж заалдах болон хяналтын шатанд хүчингүй болсон болон өөрчлөлт орсон шийтгэх тогтоол болон шийдвэрийн тоо; хянан шийдвэрлэсэн хэргийн нарийн төвөгтэй байдал болон бусад үзүүлэлтүүд гэх зэрэг) үзүүлэлт;

7.2. Шүүх, шүүгчийн хараат бус байдал, нээлттэй, ил тод байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт;

7.3. Шүүх, шүүгчийн ажлын ачаалал (сүүлийн 1-3 жилийн);

7.4. Материаллаг хууль хэрэглээ: зарчим, түүний шаардлагуудын хэрэгжилт, зүйлчлэл, ялын болон хариуцлага, цагаатгал, албадлагын бодлого;

7.5. Процессын хуулийн хэрэглээ: хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр нөлөө;

7.6. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч байгаа түгээмэл алдаа, шалтгаан нөхцөл, хүчин зүйлийн талаар шүүх шүүгчдийн болон олон нийтийн санаа бодлыг судалсан зэрэг байдал

7.7. Хянагдаж буй хэрэг, маргааны талаар гарах эрхийн актад тусгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгож байгаа үндэслэл, шалтгаан;

7.8. Бусад

 

 

 

8.

 

 

Бусад ажлын талаар

8.1. Давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгч, ажилтнуудаас мэргэжил боловсролоо дээшлүүлсэн (гадаад дотоодын сургалтад хамрагдсан, гадаад хэлний, компьютерын мэдлэгээ дээшлүүлсэн, магистрантур, докторантурт элссэн гэх мэт) байдал;

8.2. Ном гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээл туурвисан, эрдэм шинжилгээний хурал, семинар, ярилцлагад оролцсон, хичээл заасан;

8.3. Бусад

 

 

II. АНХАН ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙГ МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГАХ ТАЛААР

 

 

 

 

1.

 

 

 

Мэргэжлийн удирдлагаар хангах ажилд оролцох талаар:

1.1. Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхийг тэргүүлэх болон дээд шатны шүүхээс хэрэгжүүлж буй мэргэжлийн удирдлагын аливаа ажлыг өөрийн тэргүүлж буй шүүхийн хэмжээнд удирдан зохион байгуулсан байдал;

1.2. Ерөнхий шүүгч нь дээд шатны шүүхээс гарсан судалгаа, мэдээлэл, тойм, зөвлөмж, тайлбарыг шүүгч, ажилтнуудын хүртээл болгож, биелэлтэд хяналт тавих, дээд шатны шүүхүүдэд хариу мэдэгдсэн байдал;

1.3. Шүүхийн сүүлийн 1-3 жилд гарсан бүх төрлийн эрхийн актуудын түгээмэл алдаа, зөрчил;

1.4. 5. Тухайн шүүхийн хэмжээнд хянан шийдвэрлэгдэж буй нийт хэргийн статистик мэдээ, тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэж буй байдал

1.5. Шүүхийн мэргэжлийн удирдлагын хүрээнд хийгдэж буй аливаа судалгааг үнэн зөв, шуурхай гаргаж өгсөн байдал;

1.6. Дээд шатны шүүхээс ирсэн судалгааны дүн, мэдээлэл, тойм, зөвлөмж, тайлбар зэргийг цаг тухайд нь шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж, тэдгээрийн мөрөөр авах эрга хэмжээ, хугацааг тогтоож, дотоодын хяналттай ажилласан байдал;

1.7. Шүүхийн мэргэжлийн удирдлагын хүрээнд зохиогдож буй аливаа ажилд шүүгч, шүүхийн ажилтан бүр идэвхтэй оролцож, санал бодлоо илэрхийлсэн байдал;

1.8. Бусад.

 

 

 

 

 

2.

 

 

 

Хэрэг маргааны хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, хэргийн хөдөлгөөний менежментийн талаар

 

 

 

 

2.1. Шүүн таслах ажиллагааны тоо болон чанарын үзүүлэлт (статистик мэдээгээр болон практик судалгаа)

2.2. Шүүх, шүүгчийн хараат бус байдал, нээлттэй, ил тод байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт;

2.3. Шүүх, шүүгчийн ажлын ачаалал (сүүлийн 1-3 жилийн);

2.4. Хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргадаг шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэл, боловсруулалт;

2.5. Шүүн таслах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд гарч байгаа түгээмэл алдаа, түүнийг арилгах талаар авсан арга хэмжээ, үр дүн;

2.6. Материаллаг болон процессын хуулийн хэрэглээ: зарчим, түүний шаардлагуудын хэрэгжилт, зүйлчлэл, ял болон хариуцлага, цагаатгал, албадлагын бодлого;

2.7. Хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр нөлөө;

 

 

 

3.

 

 

 

Эрүүгийн хэрэг шүүн таслах ажиллагааны талаар:

 

3.1. Шүүхийн шийтгэх болон цагаатгах тогтоол, шүүгчийн тогтоол, захирамжийн хууль ёсны ба бодит үндэслэл;

3.2. Шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн хууль ёсны үндэслэл;3.3. Шүүхийн баримт бичгийн стандартын хэрэгжилт, тэмдэглэлийн чанар, хууль зүйн үндэслэл;

3.4. Хэргийг харъяаллын дагуу шилжүүлж буй байдал, хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх ажиллагаа, дээд шатны шүүхээс харъяалал тогтоон шилжүүлсэн хэргийг шийдвэрлэлт;

3.5. Сэжигтнийг баривчлах журмын хэрэгжилт;

3.6. Хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах үндэслэл;

3.7. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа байдал;

3.8. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж буй эсэх, гомдол, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн байдал;

3.9. Шүүгч татгалзан гарах үүргээ биелүүлж буй байдал;

3.10. Таслан сэргийлэх болон албадлагын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж буй байдал;

3.11. Эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийн шийдвэрлэлт;

3.12. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэх ажиллагааны хэрэгжилт, сэжигтэн, яллагдагчийн хүүхдийг харгалзан дэмжих, эд хөрөнгийг хамгаалах ажиллагаа;

3.13. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд нь гүйцэтгэж байгаа болон яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед гаргасан хүсэлтийг хянаж хэлэлцэж буй эсэх;

3.14. Шүүх хуралдаанд оролцогчдыг бүрэн оролцуулж байгаа эсэх, тэдний эрхийг хангаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж байгаа байдал;

3.15. Хэргийн нотлох баримтыг шинжлэн судлаж, дүгнэх явц, нотлох баримтад үндэслэн хэргийг зөв зүйлчилсэн эсэх;

3.16. Ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, өвчний учир ялаас чөлөөлөх, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, ялаас хугацаанаас өмнө чөлөөлж буй байдал;

3.17. Давж заалдах гомдлыг оролцогчдод танилцуулж, тайлбар авч буй байдал;

3.18. Хугацаа хэтэрсэн хэргийн шийдвэрлэлт;

3.19. Шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл;

3.20. Тухайн шүүхээс оногдуулж буй ялын бодлогын ерөнхий байдал;

3.21. Тухайн нутаг дэвсгэрт ихээр гардаг болон тодорхой хугацаанд өсөж байгаа гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого;

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

 

4.1. Шүүхийн шийдвэр, шүүхийн болон шүүгчийн тогтоол, захирамж, хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэх;

4.2. Шүүхээс хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн хууль ёсны үндэслэл;

4.3. Шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн бичилт, агуулга, найрлага хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэх, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөлтийн байдал чанар, баримт бичгийн стандартын хэрэгжилт;

4.4. Нэхэмжлэлийг хүлээн авч байгаа байдал ба улсын тэмдэгтийн хураамж хуульд заасан хэмжээ, журмаар төлөгдөж байгаа эсэх;             

4.5. Хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа эсэх;

7.6. Хэрэг үүсгэх хугацаа, хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, хэргийн оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, танилцуулсан болон нэхэмжлэлийн хувь, нэхэмжлэлд хавсаргасан баримтыг хариуцагчид гардуулсан байдал;

4.7. Шаардлагатай буюу энэ талаар хүсэлт гаргасан бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх талаар хуульд заасан ажиллагаа явуулсан;

4.8. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан;

4.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдаж байгаа эсэх, шүүгчдийн зөвлөлгөөнөөс хугацаа сунгаж байгаа байдал, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрч буй шалтгаан;

4.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан эсэх;

4.11. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй ажиллагаа, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж байгаа байдал;

4.12. Шүүхийн илт үндэслэл муутай тогтоол, шүүгчийн захирамж хүчингүй болгох буюу өөрчилсөн;

4.13. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хуульд заасан бэлтгэл ажиллагаа явуулж байгаа шүүгчийн ажиллагаа, шүүгчээс анхан шатны шүүх хуралдааны дэг болон мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж байгаа байдал;

4.14. Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гомдол гаргасныг хэлэлцсэн байдал;

4.15. Онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэсэн байдал;

4.16. Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа болон шийдвэрлэлтийн байдал;

4.17. Давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохигчид болон хэргийн бусад оролцогчдоос хариу гаргасан тайлбарыг хэрэгт хавсарган гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд давж заалдах шатны шүүхэд ирүүлж байгаа байдал;

4.18. Давж заалдах гомдол гаргасан төлбөрийн чадваргүй этгээдийн хүсэлтээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, багасгах, хэсэгчлэн төлүүлэх, хойшлуулах ажиллагаа хийхдээ хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэж байгаа эсэх ;

4.19. Хэргийн хугацааг сунгах болон шүүгчийг татгалзан гаргасан тохиолдолд шүүгчдийн зөвлөлгөөнийг хуульд нийцүүлэн хийсэн эсэх.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажлын талаар

1. Шүүхийн шийдвэр болон шүүгчийн тогтоол, захирамж хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэх;

2. Шийдвэр, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн бичилт, агуулга, найрлага хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэх, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөлтийн байдал чанар, баримт бичгийн стандартын хэрэгжилт;

3. Нэхэмжлэлийг хүлээн авахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангуулсан эсэх;

4. Нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, агуулга хуульд нийцсэн эсэх, улсын тэмдэгтийн хураамж хуульд заасан хэмжээ, журмаар төлөгдөж байгаа эсэх;

5. Хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа эсэх, нэхэмжлэлийн хувь, нэхэмжлэлд хавсаргасан баримтыг хариуцагчид гардуулах ажиллагаа;

6. Захиргааны хэргийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харъяаллын дагуу шилжүүлж буй байдал, дээд шатны шүүхээс харъяалал тогтоон шилжүүлсэн хэргийг шийдвэрлэсэн байдал;

7. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дугаар зүйл /нэхэмжлэлээс татгалзах/, 42 дугаар зүйл /хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх/, 43 дугаар зүйл /нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх/-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож буй байдал;

8. Хэрэг үүсгэх хугацаа, хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа;

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангаж буй байдал;

10. Оролцогчдын гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн байдал;

11. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж буй байдал;

12. Захиргааны хэргийн нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа;

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдаж байгаа эсэх, шүүгчдийн зөвлөлгөөнөөс хугацаа сунгаж байгаа байдал, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрч байгаа шалтгаан;

14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж байгаа эсэх ;

15. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан хуульд заасан бэлтгэл ажиллагаа явуулж байгаа шүүгчийн ажиллагаа, шүүгчээс анхан шатны шүүх хуралдааны дэг болон мэтгэлцэх зарчмын хэрэгжилт;

16. Шүүгч татгалзан гарах үүргээ биелүүлж буй байдал;

17. Шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйл /шийдвэр, түүнийг гаргах/-д нийцүүлэн гаргаж байгаа болон шүүхийн шийдвэрт засвар оруулах, нэмэлт оруулж буй байдал;

18. Давж заалдах гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд (3 хоногийн дотор) давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байдал;

 

 

ДҮГНЭЛТ САНАЛ

 

 

 

 

 

 

6.

 

 

 

 

Мэргэжлийн удирдлагаар хангах, шалган туслах ажлын үр дүнгийн талаарх дүгнэлт, санал, зөвлөмж

6.1. Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах, шалган туслах ажил, уг ажлын явцад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зохион байгуулсан сургалт, уулзалт, судалгаа зэргийн талаар товч дүгнэлт хийж, мэргэжлийн удирдлагаар хангах ажлын явцад түүнд эрүү, иргэн, захиргааны шүүн таслах ажлын талаар илэрсэн ололт, дутагдлыг тусгана.

6.2. Тухайн дүгнэлтэд шагнах урамшуулах болон сахилгын арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг улам боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний тухай саналаа дэлгэрэнгүй бичнэ.

6.3. Мэргэжлийн удирлагаар хангах ажиллагааны явцад шийдвэрлэвэл зохих асуудал, тулгамдсан асуудалтай холбоотой асуудлаар зөвлөмж бичиж холбогдох шүүхүүдэд гарган өгч болно.

 

             

Хавсралт №2

ШАЛГАН ТУСЛАХ АЖЛЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН МАЯГТ

Хүснэгт -3-1

___________________ захиргааны хэргийн шүүхийн шүүгч ­­­­­­­­­­­­­­­­­­­­­ ­­­­­­­­­­____________________ ны ажлын ачааллал

д/д

Он

Нийт хүлээн авсан нэхэмжлэл, хэрэг

Хүлээн авахаас татгалзсан

Шийдвэрлэсэн бүх хэрэг

Үүнээс

Хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянасан

Хугацаа Хугацаа хэтэрсэн хэрэг

Шүүгч дангаар шийдвэрлэсэн

Нийт гаргасан тогтоол, захирамж Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн

Бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн

Даргалсан

Оролцсон

Илтгэсэн

Шүүхийн тогтоол

Шүүгчийн захирамж

Даргалсан

Оролцсон

Илтгэсэн

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1.

2.

3.

4.

5.

Хүснэгт –З-2

_________захиргааны хэргийн шүүхийн шүүгч ___________ны ажлын гүйцэтгэлийн чанарын үзүүлэлт

Д/д

Чанарын үзүүлэлт

Хянагдсан бүх хэрэг

Үүнээс

хүчингүй болсон, өөрчлөгдсөн үндэслэл

нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн

нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон

хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн

өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй

шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан

хэргийн оролцогч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангаагүй

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн

Бусад

Д/ з шатны шүүхээр хянагдсан

Х/шатны шүүхээр хянагдсан

Бүгд

Дангаар

Бүрэлдэхүүнээр

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

1.

Хэвээр

2.

Өөрчлөгдсөн

3.

Хүчингүй

4.

Бүгд

Хүснэгт-И-1

……………………………..шүүхийн иргэний шүүн таслах
ажиллагааны танилцуулга (анхан шат)

Шүүгчийн орон тоо………

Ажилласан……………….

Иргэний шүүн таслах ажиллагаа

дагнан эрхэлсэн…………….

Үзүүлэлт

2007

2008

2009

1.

Шийдвэрлэсэн хэргийн тоо

2.

Хялбаршуулсан журмаар

3.

Д/з шатны шүүхээс өөрчлөгдсөн

4.

Д/з шатны шүүхээс хүчингүй болсон

5.

Х/ш шүүхээс өөрчлөгдсөн

6.

Х/ш шүүхээс хүчингүй болгосон

7.

Гомдлоор үүсэх хэрэг

8.

Онцгой ажиллагааны хэрэг

9.

Шүүх хуралдаан хойшлогдсон /2-с дээш удаа/

10.

ИХШХШТХ-ийн 170 -р зүйлд зааснаар гомдлоор хэлэлцсэн

11.

ИХШХШТХ-ийн 124-р зүйлд зааснаар тогтоол, захирамж өөрчилж, хүчингүй болгосон

12.

ШИНБ улмаас шийдвэр хянуулах хүсэлт хэлэлцсэн

13.

Хугацаа хэтэрсэн хэрэг

14.

2-с дээш удаа а/ш хэлэлцэгдсэн хэрэг

15.

Бүх шүүгчдийг татгалзсанаас хэрэг шилжүүлсэн хэрэг

Танилцуулга гаргасан…………………………….

Хүснэгт -И-2

……………………………..шүүхийн иргэний шүүн таслах
ажиллагааны танилцуулга (давж заалдах шат)

Шүүгчийн орон тоо………

Ажилласан……………….

Иргэний шүүн таслах ажиллагаа

дагнан эрхэлсэн…………….

Үзүүлэлт

2007

2008

2009

1.

Д/з шатаар хянагдсан хэргийн тоо

2.

А/ш шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн

3.

А/ш шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан

4.

А/ш шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон

5.

А/ш шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан

6.

А/ш шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл (хэрэг)-ийг хэрэгсэхгүй болгосон

7.

Хяналтын шатны шүүхээр хянагдсан

8.

Шийдвэр, магадлал хэвээр үлдсэн

9.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт орсон

10.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн (өөрчилсөн)

11.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан

12.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг (хэргийг) хэрэгсэхгүй болгосон

13.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол

14.

Арбитрын шийдвэрийг хянасан

15.

Бусад

Танилцуулга гаргасан…………………………….

Хүснэгт –Э-1

……………………………шүүхийн эрүүгийн шүүн таслах
ажиллагааны танилцуулга (анхан шат)

Шүүгчийн орон тоо………………

Ажилласан……………………….

Эрүүгийн шүүн таслах ажиллагаа

дагнаж явуулдаг………………….

Үзүүлэлт

2007

2008

2009

1.

Шийдвэрлэсэн хэргийн тоо

2.

Д/з шатны шүүхээс өөрчлөгдсөн

3.

Д/з шатны шүүхээс хүчингүй болсон

4.

Х/ш шүүхээс өөрчлөгдсөн

5.

Х/ш шүүхээс хүчингүй болсон

6.

Хорих ялаар шийтгүүлсэн

7.

үүнээс биечлэн эдлүүлсэн

8.

Торгох ялаар шийтгүүлсэн

9.

Баривчлах ялаар шийтгүүлсэн

10.

Албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн

11.

Цаазаар авах ялаар шийтгүүлсэн

12.

Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ

13.

Цагдан хорих зөвшөөрөл олгосон

14.

3-с дээш хавтастай хэрэг

15.

Шүүх хуралдаан 2 ба түүнээс дээш хоног үргэлжилсэн

16.

Шүүхээс оргон зайлсан яллагдагчийн тоо

17.

Одоогийн үлдэгдэл

18.

Хугацаа хэтэрсэн хэрэг

Танилцуулга гаргасан …………………………………

Хүснэгт –Э-2

……………………………..шүүхийн эрүүгийн шүүн таслах
ажиллагааны танилцуулга (давж заалдах шат)

Шүүгчийн орон тоо………

Ажилласан……………….

Эрүүгийн шүүн таслах ажиллагаа дагнан эрхэлсэн…………….

Үзүүлэлт

2007

2008

2009

1.

Д/з шатаар хянагдсан хэргийн тоо

2.

А/ш шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн

3.

А/ш шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулсан

4.

А/ш шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нийт

5.

А/ш шүүхийн тогтолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан

6.

А/ш шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан

7.

А/ш шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон

8.

Хяналтын шатны шүүхээр хянагдсан

9.

Тогтоол, магадлал хэвээр үлдсэн

10.

Тогтоол, магадлалд өөрчлөлт орсон

11.

Магадлалыг хүчингүй болгож, тогтоолыг хэвээр үлдээсэн (өөрчилсөн)

12.

Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан

13.

Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан

14.

Тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон

15.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдол

Танилцуулга гаргасан…………………………….

Хүснэгт –Н-1

Мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагааг төлөвлөсөн байдал

Д/д

Төлөвлөсөн ажил

Биелсэн

Биелээгүй

Хугацаа хожимдуулсан шалтгаан

Биелээгүй шалтгаан

Хүснэгт –Н-2

Дээд шүүхээс гарсан тайлбар, зөвлөмж, тоймын талаарх
анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн үнэлгээ

Д/д

Тайлбар, тойм, зөвлөмжийн нэр

Үнэлгээ

Санал

Бусад

Хүснэгт –Н-3

Давж заалдах шатны шүүхээс гарсан тойм, зөвлөмжийн талаарх
анхан шатны шүүхийн шүүгчдийн үнэлгээ

Д/д

Зөвлөмж, тоймын нэр

Үнэлгээ

Санал

Хүснэгт –Н-4

Шүүгчийн сургалтанд хамрагдсан байдал, түүний үр дүн

Д/д

Шүүгчийн нэр

Сургалт зохион байгуулсан газар

Сургалтын сэдэв

Үргэлжилсэн хугацаа

Хуульчийн сургалтын кредитэд тооцсон эсэх

Хүснэгт-Н-5                            

Уулзалтын тэмдэглэл

Эцгийн нэр……………………

Нэр………………………………

Ажлын газар……………………

Албан тушаал………………….

Хэлбэр

Хэнд холбогдох

Агуулга

Тайлбар

1.

Гомдол

2.

Санал

3.

Хүсэлт

4.

Шүүмжлэл

Тэмдэглэсэн …………………………………….