A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 05 сарын 04 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.1.15 дахь заалт:

"15.1.15.Аялал жуулчлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан аялал жуулчлалын байгууллага отоглох цэг, авто замын дагуух түр амрах газар өөрийн ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангахуйц болгож засварласны болон стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж шинээр байгуулсны зардал."

2/22 дугаар зүйлийн 22.5.12 дахь заалт:

"22.5.12.Аялал жуулчлалын тухай хуулийн 6.2.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого;"

3/22 дугаар зүйлийн 22.5.13 дахь заалт:

"22.5.13.улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш гурван жилийн хугацаанд гарааны компанийн Аялал жуулчлалын тухай хуулийн 5.2.3-т заасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг."

2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийн "22.5.4-т" гэснийг "22.5.4, 22.5.13-т" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР