A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 05 сарын 04 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 10.14 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"10.14.Аялал жуулчлалын тухай хууль зөрчих

1.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь үйлчилгээний стандарт, техникийн зохицуулалт, зэрэглэлд тавигдах шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР