A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 05 сарын 04 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/33 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

"4.Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалал, соёл, аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой харилцаанд энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан журам үйлчлэхгүй бөгөөд хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулж ашиглуулна.

5.Аялал жуулчлалын тухай хуулийн 4.1.4-т заасан аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, бий болгох зорилгоор газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгоход Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн сонгон шалгаруулалтыг хялбаршуулсан журмаар энэ хуульд заасны дагуу явуулж болно."

2/361 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалт явуулах тохиолдолд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэхгүй байж болно."

3/362 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт:

"2/Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ."

2 дугаар зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 362 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3 дахь заалтын дугаарыг "3, 4" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР