- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Криминалистикийн шинжилгээ хийх журам/, /ЗХХАЭ №19. 2023.07.03/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/206
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Криминалистикийн шинжилгээ хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг)-д тус тус даалгасугай.
3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/119 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
