- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ОРХОН СУМЫН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №19. 2023.07.03/

ДАРХАН -УУЛ АЙМАГ ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр
Дугаар 07
Орхон
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.16, 22 дугаар зүйлийн 22.1.4, 22.1.15, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн арвантавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын аж ахуйн нэгж, байгууллагын 1 м куб энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг cap бүр 15,000 (арван таван мянган) төгрөгөөр тогтоосугай.
2.Хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн эрх үүргийн дагуу тогтоосон үйлчилгээний хураамжийг хугацаанд нь бүрэн төлж байхыг аж ахуйн нэгж, байгууллагад үүрэг болгосугай.
З.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Түмэнцогт)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 2020 оны 20/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.
ДАРГА Б.АЛТАНСАРНАЙ
Текст томруулах
A
A
A
