- Нүүр
- Сайдын тушаал
- Журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/187
Улаанбаатар хот
Журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалтын "Идэвхтэй хэлбэрийн сүрьеэ (2023 он хүртэл)" гэж заасныг "Идэвхтэй хэлбэрийн сүрьеэ (2026 он хүртэл)" болгож өөрчилсүгэй.
САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
