A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

УЛААНБААТАР ХОТЫН "ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР" ОНӨААТҮГ-ЫН БОХИР УС ТАТАН ЗАЙЛУУЛАХ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын бохир ус татан зайлуулах тарифыг НӨАТ-гүй 85 төг/м3-ээр баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж, гэрээ байгуулан ажиллахыг "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ /Л.Ариунтуяа/-т даалгасугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ