- Нүүр
- Сайдын тушаал
- ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгсэл, цацраг идэвхт үүсгүүр, хими, биологийн хорт бодис зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх объектын жагсаалт/, /ЗХХАЭ №19. 2023.07.03/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/213
Улаанбаатар хот
ОБЪЕКТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгсэл, цацраг идэвхт үүсгүүр, хими, биологийн хорт бодис зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх объектын жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг) нарт тус тус даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
