A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, тэдгээрийн хэрэгсэл, протехникийн хэрэгсэл, цацраг идэвхт үүсгүүр, хими, биологийн хорт бодис зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх объектын жагсаалт
Бүлэг: 1979

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 19ий өдрийн А/213 дугаар тушаалын хавсралт

Галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, тэдгээрийн хэрэгсэл, протехникийн хэрэгсэл, цацраг идэвхт үүсгүүр, хими, биологийн хорт бодис зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх объектын жагсаалт

Нэг. Галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл

Галт зэвсэг, сум, дагалдах хэрэгслийн жагсаалт

  1.  

12 мм-ээсдээш калибрын артиллерийн сумнууд

  1.  

Олон хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулах зориулалттай тусгай хэрэгсэл, тэдгээрийн сумнууд

  1.  

Байлдааны зориулалттай буудлагын зэвсэг, тэдгээрийн дагалдах хэрэгсэл

  1.  

Байлдааны зориулалттай тусгай зориулалтын сумнууд, тэдгээрийн бүрдэл хэсгүүд

  1.  

Бүх төрлийн гар гранатууд, тэдгээрийн бүрдэл хэсгүүд

  1.  

Газрын мина, тэсрэх бөмбөг, тэдгээрийн бүрдэл хэсгүүд

  1.  

Онгоцноос хаях зориулалттай бүх төрлийн тэсрэх бөмбөг, пуужин тэдгээрийн бүрдэл хэсгүүд болон бүх төрлийн галт хэрэгслүүд

 

Хоёр.Тэсэрч дэлбэрэх бодис

 

Тэсэрч дэлбэрэх бодисын жагсаалт

1.

Ахуйн хэрэглээний зориулалттай тэсрэмтгий, шатамхай бараа бүтээгдэхүүнүүд /Орчиндоо аюултай газын баллонууд, бүхтөрлийн шатахтослох материал агуулсан сав болон ахуйн хэрэглээнд ашиглагдаж байгаа бүх төрлийн тэсрэмтгий, шатамхай эд зүйлс/

2.

Цэнэг өдөөх тэсрэх бодисын хэрэгсэл бэлтгэх өндөр хүчин чадалтай тэсрэх бодис /RDX , TNT, PETN, PETN, TNT холимог/

3.

Өдөөгч тэсрэх бодис/цооног, шпурын, чиглэсэн үйлчлэлтэй гадаргуугийн/

4.

Перфорацийн цэнэг /газрын тос, хийн цооногийн/

5.

Пресплитийн цэнэг/газрын тос, хийн цооногийн/

6.

Аммонит тэсрэх бодис /боодолтой, хамгаалалттай/

7.

Динамит тэсрэх бодис /бортоготой, чичирхийллийн/

8.

Гранулит тэсрэх бодис /мөхлөгтэй, задгай/

9.

Анфо тэсрэх бодис/энгийн найрлагатай-савлагаатай, нэмэлт хольцтой- савлагаатай, энгийн найрлагатай-задгай, хүнд анфо-савлагаатай/

10.

Эмульсийн тэсрэх бодис /савлагаатай-тэслүүрт мэдрэмтгий, савлагаатай тэслүүрт- мэдрэмтгий бус, задгай, анфогийн хольцтой задгай/

11.

Аммиакийн шүү /Аммиакийн шүү цэвэр, аммиакийн шүү сүвэрхэг/

12.

Аммиакийн шүүний эмульс/Задгай, мэдрэгжүүлээгүй/

 

Гурав. Тэсэлгээний хэрэгсэл

 

Тэсэлгээний хэрэгслийн жагсаалт

1.

Цахилгаан тэслүүр / агшны, удаашруулалтай, хамгаалалттай, газрын тос, хийн цооногийн/

2.

Галын бялт тэслүүр / Агшны хонгиотой /

3.

Цахилгаан бус тэслүүр / цахилгаан бус тэслүүрийн систем угсрах бэлдэц /

4.

Цахилгаан бус тэслүүрийн систем / цооног, шпурын, гадаргуугийн холбогч блоктой, цооногийн болон гадаргуугийн холбогч блоктой хосолсон /

5.

Цочир дамжуулах шижмийн гадаргуугийн удаашруулагч систем / цочир дамжуулах шижмээр холбох, цохилтын долгион дамжуулах гуурстай холбогч блоктой /

6.

Цахим тэслүүр / утастай, утасгүй/

7.

Цочир дамжуулах шижим / гадаргуугийн холболтын бага хүчин чадлын, өндөр хүчин чадлын, газрын тос, хийн цооногийн /

8.

Цохилтын долгион дамжуулах гуурс / цахилгаан бус тэслүүрийн систем угсрах бэлдэц, тэсэлгээний холболтын шугамын, тэслүүргүй, тэсэлгээний холболтын шугамын, тэслүүртэй/

9.

Гал дамжуулах шижим

10.

Гал дамжуулах шижмийн асаагуур / Галын, цахилгааны/

 

Дөрөв. Протехникийн хэрэгсэл

 

Протехникийн хэрэгслийн жагсаалт

1.

Бүх төрлийн салют

2.

Дохионы хэрэгслүүд, тэдгээрийн сум

3.

Утаа гаргах зориулалттай пиротехникийн хэрэгсэл

4.

Дуу чимээний зориулалттай пиротехникийн хэрэгсэл

5.

Тайз, үзвэрийн зориулалттай галт хэрэгслүүд

6.

Пироболт /тэсрэх боолт/

 

Тав. Цацраг идэвхт үүсгүүр

 

Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлын бүлэг

Цацраг идэвхт үүсгүүрийн жагсаалт

 

 

1.

 

 

A

Цацраг идэвхт изотоп бүхий термо электрик генератор

Шарах төхөөрөмжүүд

Туяа эмчилгээний зайн шарлага

Эмчилгээний гамма хутга

2.

 

B

Үйлдвэрийн радиографи

Өндөр болон дунд тунгийн дотуур шарлагын төхөөрөмж

3.

 

C

Үйлдвэрийн суурин цөмийн хэмжүүр /төвшин хэмжих, туузан дамжуургын болон дрежерын гэх мэт/

 

 

 

4.

 

 

 

 

 

 

D

Бага тунгийн дотуур шарлагын төхөөрөмж/Нүдний товгор, байнгын суулгацаас бусад/

Үйлдвэрийн зориулалтын цөмийн хэмжүүр /өндөр идэвхтэй үүсгүүр хамаарахгүй

Ясны денситометр

Цахилгаан цэнэг саармагжуулагч

Бага тунгийн дотуур шарлагын төхөөрөмж, нүдний товгор, байнгын суулгацын үүсгүүрүүд

Электрон залгих төхөөрөмж

Мессбауэрын спектрометрийн үүсгүүрүүд

Позитрон цацаргах томографийн тохируулгын үүсгүүрүүд

 

 

Зургаа. Биологийн хорт

 

Биологийн халдвартай дээжийн жагсаалт

1.

Бүх төрлийн бактерийн халдвар

2.

Бүх төрлийн вирусийн халдвар

3.

Бүх төрийн мөөгөнцрийн халдвар

4.

Органик бодисын задрал /яс, үс, арьс, ялзарч муудсан эд эрхтэн/

 

 

Долоо. Химийн хорт

 

 

 

Химийн хорт болон аюултай бодисын ангилал

Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт

1.

Эмийн бодис

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтанд заагдсан 3155 бодисыг хамруулан ойлгоно.

 

 

2.

Цацраг идэвхит бодис

3.

Хүнсний зориулалттай бодисоос бусад бүх төрлийн бодис, хольцод хамаарна.

 

---оОо---