A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 240

Улаанбаатар хот

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 10.4, 20.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт, "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт, "Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 5 дугаар хавсралт, "Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

(Энэ тогтоолд Засгийн газрын 2024 оны 84 дүгээр тогтоолоор 7 дугаар хавсралтыг нэмж, 3 болон 6 дугаар хавсралтыг мөн тогтоолоор өөрчлөн баталсан)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоол, "Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 276 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 165 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА