- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Төрийн ёслолын торгон цэрэг (морьт)-ийн дүрэмт хувцасны загварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2023 оны 6-р сарын 12-ний өдөр
Дугаар 64
Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрийн ёслолын торгон цэрэг (морьт)-ийн дүрэмт хувцасны загварт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай" 2017 оны 81 дүгээр зарлигийн хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
"Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас хэрэглэл" ангилалд Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэрэг (морьт)-ийн дүрэмт хувцасны 2-162а, 2-162б, 2-164а, 2-164б, 2-164в, 2-164г, 2-166а, 2-168а, 2-170а, 2-172а, 2-173а, 2-175а, 2-176а, 2-178, 2-179 загварын код бүхий хувцас хэрэглэлийг тус тус нэмэх;
"Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас хэрэглэл" ангиллаас Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэрэг (морьт)-ийн дүрэмт хувцасны 2-162, 2-164, 2-166, 2-168, 2-170, 2-172, 2-174, 2-175, 2-177 загварын код бүхий хувцас хэрэглэлийг тус тус хасах.
2."Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас хэрэглэл" ангилалд нэмэгдсэн Төрийн ёслолын хүндэт харуул торгон цэрэг (морьт)-ийн дүрэмт хувцас, хэрэглэлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж хэвшихийг Монгол Улсын Батлан хамгаалах яам (Г.Сайханбаяр)-д зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
