A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 242

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам"-ын 3 дахь заалтын "соёл, урлагийн" гэсний дараа "болон биеийн тамир, спортын байгууллага, байгаль орчин, ус, цаг уур, орчны шинжилгээний" гэж, мөн заалтын хүснэгтийн 1 дэх дэд заалтын "5.Соёлын ордон, соёлын төвийн дарга" гэсний өмнө "Театр, чуулга," гэж, "7.Нийтийн номын сангийн захирал" гэсний дараа "8.Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга, нэгжийн дарга", "9.Биеийн тамир, спортын төсвийн байгууллагын нэгжийн дарга", "10.Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер" гэж, 2 дахь дэд заалтын "8.Соёлын ордон, соёлын төвийн багш" гэсний дараа ", соёлын өвийн ажилтан, орон нутаг судлах танхимын ажилтан, номын санч, зохион байгуулагч, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санч" гэж, "12.Музей, номын сангийн арга зүйч, сан хөмрөгч" гэсний дараа "13.Дэлхийн өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны бүртгэл мэдээллийн санч, судалгаа, сурталчилгаа хариуцсан ажилтан, 14.Соёл, урлагийн бусад уран бүтээлч, соёлын ажилтан, 15.Биеийн тамир, спортын ахлах арга зүйч, ахлах дасгалжуулагч, 16.Биеийн тамир, спортын арга зүйч, дасгалжуулагч, мэргэжилтэн, 17.Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны туслах байгаль хамгаалагч, 18.Цаг уурын өртөөний техникч, хөдөө аж ахуй, усны харуулын ажиглагч, газогенераторчин" гэж, 5 дахь заалтын "орон нутгийн захиргааны" гэсний дараа "болон улсын төсвийн" гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам"-ын 3.5 дахь заалтын "байгаль хамгаалагчид" гэснийг "байгаль хамгаалагч, соёлын ажилтан" гэж өөрчилсүгэй.

3.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоолоор “Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ын 5 дахь заалтад оруулсан нэмэлтийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 272 дугаар тогтоолоор нэмсэн)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА