A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 06 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.7 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"4.7.Төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг энэ хуулийн 9.2-т нийцүүлэн энэ хуульд заасан журмаар тогтооно."

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын "мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэсний дараа ", хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх" гэж, 23.2.2 дахь заалтын "мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэсний дараа ", хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх" гэж, 23.2.3 дахь заалтын "мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэсний дараа "хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР