- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 06 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.5.20 дахь заалт:
"6.5.20.хүүхэд хамгааллын байгууллага."
2/17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:
"17.2.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг журмыг Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Аймаг, нийслэл," гэсний дараа "сум," гэж, "сум," гэсний дараа "баг," гэж, 6.5.19 дэх заалтын "ажиллагаа нь" гэсний дараа "төрийн ёслолын болон шуурхай албаны," гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн "12.1.3-т" гэсний дараа "номын сан болон" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "ажлаас халах" гэснийг "Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх" гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "2023" гэснийг "2025" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "байж болно" гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
